(Дууссан) Bad Girl I

~Bad girl~ 6-р хэсэг

image


~Муу охин~ 6-р хэсэг
Өглөө эрт босон хоолоо бэлдээд 7 цаг гэхэд тэр 2ыг сэрээхээр дээшээ гарлаа. Дээшээ гарахад л архины муухай үнэр хамар сэтлэх шахам хурц үнэртэж байлаа. Кийн өрөө рүү ороход нөгөө 2 нэг нэгнээ тэвэрчихсэн жаргалтай нь аргагүй хэвиэж байх нь тэр! Өрөөнд нь орохоос авхуулаад л хөл доор янз янзын зүйлс хөглөрч уур хүргэлээ. Новш гэж ийм муухай гахайн хороо шиг газар яаж… эрчүүдээ гэж ццц арчааагүй хүмүүс юмдаа! Өрөөг нь цэвэрлэчихээд тэр хоёрыг сэрээн 8 цаг гэхэд бид тэндээс хөдөллөө. Нилээн явсны дараахан бид 3 Тэминий зусланд ирлээ.
Унью:Та 3 яасан удваа
Жунхён: (ирээд цамц дээрээс нь сөхөж харах) аан бүх юм нь байрандаа байна
Би: (өшиглөх) мангар!
Ки: (цохих) сайн найзыгаа гомдоолоодоо!
Жунхён:Санаа зовсондоо л тэгсийшд… за энэ яахав бүгдээрээ ачаагаа оруулж тавьчихаад эхнээс нь цэвэрлэцгээе. Энд хэн ч ирээгүй 2 сар болчихсон болохоор их тоос шороотой байгаа.
Тэмин:Бюнхи чи өмд авчраагүй юм уу
Би:Юу? Аан харин цэвэрлэгээ хийнэ гэж мэдээгүй болохоор…
Тэмин: (өмд өгөх) энийг өмс
Би:Баярлалаа *Тиймээ одоо л намайг анзаарч байх шиг байна*
Ки:Намайг харж үзээч би шартаад яг үхлээ дахиж хэзээ ч би энэ муухай новшийн архи уухгүээ
Жунхён: (байшингаас гарч ирэх) хэний ам цангаж байна? Сайхан хүйтэн пиво уугаад хөгжилтэй байя тэхүү
Ки:Заза ядаргаатай юм уухаас
Унью:Чи ч дээ архичин болчихож
Ки:Би ганцаараа биш шүү бас ханьтайгаа
Минху:Би цоо шинэ хүн болсоон анд минь (цагаан нөмрөг толгойгооро ороох) архи чи бол новш! Новш!
Ки:Гоё новш (уух)
Унью:Хөөе хэн миний сойзыг цавуу болгочоо вэ? (орилох)
Минху:Oops… тэр хашааны мод хөндийрчихсөн байхаар нь наах санаатай л…
Унью:Юууу???? О.О өө за алдгым байна. Чүэ Минху таны архи гараагүй бололтой тэ! Нааш ир чи
Тэд ч байшингийн гадаа хөөцөлдөн тоглоцгоож жаргалтай нь аргагүй инээлдэцгээнэ. Харин би гэрийг нь нүд эрэмхийн хооронд цэмцийтэл нь цэвэрлэлээ. Цэвэрлэгээгээ дуусгаад нэгнийхээ авчирсан хоолыг задалж авчирсан хачраа хөргөгчиндөө хийлээ. Энд 2 хонох учраас манайхан хүнсээ овоо бэлдэцгээсэн байна шүү. Харин энэ хооронд хэн нэгний дулаахан гар нүдийг минь таглалаа. Тэгэхэд яагаад ч юм хамгийн түрүүнд Жунхён бодогдож гарыг нь барихад л тэр биш гэдгийг мэдлээ.
Би:Хэн бэ
?:Харин л дээ
Би:Тэмин үү
Тэмин: (гараа авах) юу хийж байгаа юм
Би:Аан хоолоо бэлдэх гээд л чи гарч хөгжилдөхгүй юм уу
Тэмин:Би угаасаа ингэж хөгжилдөхийг мартчихсан болохоор… зүгээр л чамд туслахаар ирлээ
Би:Чамайг инээж байхыг чинь харах сайхан байна
Тэмин:… үнэн гэж үү
Би:Яасан надаас өөр хүн тэгж хэлж байгаагүй гэж үү?
Тэмин:… чи юу хийж байгаа юм энэ будааг угаах уу
Би:Аан тиймээ
Тэминтэй инээлдэн хоолоо хийж байхдаа ч тэр цаанаа л хүйтэн санагдаж байлаа. Бидний зогсож байгаа газар цонхны урдаас харсан болохоор гадаа тэдний сахилгагүйтлийг харахад саадгүй байлаа. Цц Жунхён нээрээ зүгээр сууж чадахгүй хүн шүү! Бид 2 хоолоо хийж дуусгаад ширээгээ засаад тэднийг хоолоо ид гэж хэлэх хүртэл тэд тоглосоор л байлаа. Жоохон хүүхэд шиг өхөөрдөм юмаа! Бүгдээрэнг нь базаад хаячихмаар юмаа. Тэмин инээн шөл авчирахад бүгд гайхан тэрэн лүү харцгаана.
Тэмин:Яасан бэ
Минху: (өөрийгөө алгадах) аа өвдөж байна би зүүдлээгүй бололтой
Унью:Би наршсан бололтой
Жунхён:Бюнхи чи Тэминийг яаж өөрчилвөө
Тэмин:Яасан би инээх тийм сонин байна уу
Ки:Эээ хөх тэнгэр гэж үнэн байна! Тэминаа чи эргээд ирлээ ш дээ (ширээнээсээ босох)
Бүгд ширээнээсээ босон Тэминийг дээш өргөн бас надад бүгдээрээ баярлалаа гээд л… гэхдээ би өөрөө юу хийснээ ч мэдэхгүй байна. Гэхдээ л Тэмин инээсэн чинь энэ хөвгүүд бүгд гэрэлтэж байна. SHINing boys…
Минху:Тэгэхээр ийм сайхан баярт өдрийг бид тэмдэглэхгүй байхын аргагүй билээ
Ки: (босоод архи задлах) За тэгэхээр надад хундаганы үг хэлэх боломж олд—-
Минху:Засс би хэлэх байсышд
Ки:Чи илүү хөөе! За тэгэхээр атгасан гар шиг гарын таван хурууны нэг маань буцаад өхөөрдөм хөгжилтэй Тэмин болоод ирсэнд үлдсэн 4 хуруу нь маш их баярлахын ялдамд дахиад нэг шинэ хуруудаа баярлалаа гэж хэлье. Ямар арга хэрэглэснийг мэдэхгүй ч манай Тэминийг буцаагаад аваад ирсэнд баярлалаа Бюнхи. Энэ хундгыг би SHINee World буюу Shawol-н хүндэт гишүүний хувьд талархлаа илэрхийльеэ! (уух)
Би:SHINee World Shawol гэж юу юм
Унью:Бид бүүр бага байхдаа өөрсдийгөө бусад хүүхдүүдээс тодорхойлохын тулд ингэж нэрлэсийм. Одоо л Шайнээ бүрэн утгаараа гэрэлтэж байна
Би:Аан… би түр салхилчихаад ирье
Унью:Орой болчихсон юм чинь битгий холдоорой
Жунхён:Бюнхи цуг гаръя
Би:За
Гэрээс гаран алхахад нар жаргаад удаагүй байсан болохоор бага зэрэг гэгээ төдий байлаа. Бага зэрэг салхитай байсан ч би даарсангүй. Учир нь
Жунхён: (цамцаа нөмрүүлэх) салхитай байна шүү
Би:Удахгүй намар болох гэж байгаа юм чинь салхитай байх нь тодорхой ш дээ
Жунхён:Заза тэгээл их мэдэх царайлчихдаг юм! Ингэхэд чи одоо ямар бодолтой байна
Би:Ммм… юу ч бодогдохгүй байна гэж худлаа хэлэхгүй ч чи миний бүх зүйлийг— үгүээ бүгдийг мэдэхгүй ч тодорхой хэмжээнд мэддэг хүний чинь хувьд нууцаа хэлж болно биздээ
Жунхён:Юу юм
Би:Би олсон
Жунхён:Юуг
Би:… *Тиймээ яг одоо л бүгдийг нь хэлье! Тэр нь надад бас Жунхёнд ч сайн… гэхдээ хэлэхээс айгаад байна* би—
Жунхён:Чамайг хэлэхээс өмнө би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Бюнхи би бусад залуус шиг романтик байдлаар хэлж чадахгүээ гарт минь цэцэг ч байхгүй. Гэхдээ би одоо л хэлэх хэрэгтэй юм шиг байна. Би… (амьсгаагаа гаргах) би чамд сайн! Хичнээн бодсон ч би чамайг гэх сэтгэлээ барьж чадахгүй юм байна. Яагаад ч юм чамайг боддог болсон. Унтахаасаа өмнө нүдээ аниад хэвтэхдээ чиний тухай боддог. Бюнхи би—-
Би: (нүдээ аних) чи чи намайг хэн гэдгийг мэднэ. Би бол жүжигчин мөнгөний төлөө хэний ч өвөрт ороход бэлэн би чамаас өмнө хэдэн эртэй унтсан бол? Чи бодож үзээгүй гэж үү? Би… би танай аавтай… унтсан! Тиймээ би унтсан. Ойлгож байна уу? Би ийм л аймшигтай хүн би ийм л муу хүн тийм байхад чи намайг хайрласан хэвээрээ байж чадна гэж үү? Чи над шиг аймшигтай хүнээр яах гээд байгаа юм? Сайн гэсэн дээрээ хайртай болохоосоо өмнө сэтгэлээ татаж ав! Над шиг муу хүнийг хайрлалаа гээд чи л шархлана
Жунхён:Итгэхгүй байна!
Би:Би яагаад танай ангид орсныг мэдэх үү (цаас үзүүлэх) хөгшин хүнээс мөнгө салгах хэцүү болохоор өөрийнхөө насанд тохиросн баян айлын хүүтэй учиртай болж боломжтой бол гэрлэнэ гэсэн бодолтой ирсийм. Энэ юун жагсаалт болохыг мэдэж байна уу? Баян айлын гэсэн хүүхдүүдийг бичтэл гайхалтай нь яг та 5 байсан. Харвуу намайг ямар муу хүн болохыг (цамцыг нь өгөх) тийм болохоор (хоолой зангирах) намайг март!
Жунхён: (чанга тэврэх) яагаад?! Яагаад худлаа яриад байгаа юм бэ? Чи манай аавтай учиртай байсан ч унтаагүй. Чиний анхны шөнийг би авсан. Чи хэдий болтол худлаа ярих гэсэн юм!
Би: (гарыг нь холдуулах гэж оролдох) тиймээ би ч өөрөө мэдэхгүй байна хэдий хүртэл худлаа ярихаа. Яагаад заавал би гэж (уйлах) яагаад над шиг юмыг хайрлаж байгаа юм чи тэнэг юм уу мангар юм уу? Яагаад би гэж хорвоогоор дүүрэн сайхан сэтгэлтэй хөөрхөн гэнэн сайн охид байхад тэдний хамгийн адгийн намайг яах гэж сонгож байгаа юм яагаад
Жунхён: (нүд рүү ширтэх) тиймээ би мангар ухаангүй. Тийм болохоор чам шиг муу хүнд хайртай болсон байх. Гэхдээ чи бусдаас онцгой чи муу хүн биш чамаас муу хүн зөндөө байдаг. Бюнхи би чамд тусална тийм болохоор одоо намайг—-
Би:Тэнэн минь (цохих) би чамд сайн болчихсон (цохих) яах гэж яах гэж зүгээр байсан зүрхийг догдлуулж яах гэж хөлдүү байсан зүрхийг минь гэсгээж хүн зовоогоод байгаа юм?! (цохих) яах гэж яах гэж надаас анхны гэсэн болгоныг минь аваад байгаа юм чи намайг хамгийн анх инээлгэсэн чи надад хамгийн анх анхаарал тавьсан чи намайг хамгийн анх догдлуулсан би хэнийг ч өдөржингөө боддоггүй байсан байхад чи л толгойд орж ирсэн одоо бас л намайг нус нулимстай минь холилдтол уйлуулж байна яах гээд байгаа юм бэ
Жунхён: (нулимс арчих) бас анхны шөнө гээч (инээх)
Би:Хөөе!
Жунхён: (хөтлөх) дахиад жоохон алхъя
Би: (гараа авах)
Жунхён: (хөтлөх) яагаад байгаа юм бэ хайртай хүмүүс нэг нэгнийхээ гараас хөтлөөд явдаг биздээ аан чиний анхны хайр чинь бас би тэ?
Би: -_- тийм!
Жунхён:Yes!
Би: (газар хэвтэх) одод сайхан харагдаж байна шүү
Жунхён: (гараа атгасан хэвээр хэвтэх) тиймээ сайхан байна чи минь яг л энэ од шиг тиймүү?
Би:Яагаад
Жунхён:Холоос харахад их сайхан гэрэлтдэг ч од үнэндээ шатаж байгаа гараг чамтай төстэй биш гэж үү
Би:Би ч бас тэгж боддог… Жунхён намайг байхгүй үед чи оддыг хараад намайг бодоорой
Жунхён:Үгүээ тэнгэрт байгаа одноос чи минь илүү үзэсгэлэнтэй (үнэсэх)
Тэрэнд одоо хэлэх нь зөв үү? Үгүээ үгүй болохгүй зөвхөн энэ шөнө л тэрнийх байя… Салхи зөөлхөн үлээж биднийг дулаацуулна. Өвс ногоо бидний хамгийн сүүлийн мөчийг мэдэрсэн мэт зөөлхөн байлаа. Тэрний минь үнэсэлт хэзээ ч зогсохгүй байгаасай гэж хүсэх ч тэр бал бурам шиг амт надад удаан амтагдахгүй нь харамсалтай… тэрний гар бүх л биеийг минь эзлэхэд хорвоо ертөнц диваажин болон хувирах мэт санагдана… Намайг өвтгөхгүй гэсэндээ зөөлхөн хөдлөх тэр минь ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Жунхён чи яагаад намайг хайрлаж байгаа юм бэ??? Чинийхээ өмнөөс өөрийгөө үзэн ядаж дуусахгүй бололтой би…эзгүй талд зөвхөн бидний дуу байгалийн чимээтэй хоршин дугарах нь таатай. Тэргэл саран бидэн лүү тусч бид нэг нэгнийхээ халуун энгэрт наалдан хэвтэнэ.
Би: (уруулаар нь оролдох) энэ уруул яагаад ийм гоё амттай юм бол
Жунхён:Чамайг амтлахын тулд
Би:Тэгвэл энэ нүд яагаад ийм сайхан тунгалаг байдаг юм бэ
Жунхён:Чамайг харж байгаа болохоор л тэр…
Би:Байшин лугаа явах уу
Жунхён:Үгүээ чамтай дахиад жоохон баймаар байна
Би: (цээжийг нь дэрлэх) *Би одоо юу хийх вэ? Энэ хүнийг би яаж орхих вэ? Би тэрнийг орхих уу? Би яаж салах вэ? Эсвэл тэрэнтэйгээ үүрд хамт байх— үгүээ Жон Бюнхи! Солиороо юу! Галзуурахнээ…*
Өглөө нар мандахад бид тэндээс босон байшин луу явлаа. Очиход тэд бүгд бид 2ыг цоолох шахам ширтэж харин Жунхён бид 2 гэм хийсэн хүүхэд шиг л зогсож байхдаа нэг нэгэн лүгээ харан инээлдэцгээж байлаа.
Унью:Та 2 хаана байсым
Жунхён:Хаагуур байхав Солонгосын нутаг дэвсгэр дээр л байлаа л даа
Ммнху:Битгий тоглоод бай! Та 2 хар шөнө юу хийж явсан болоод өглөө ирж байгаа юм
Би:Жаахан зугаалж байгаад тэгээд нэг мэдсэн унтчихсан байна лээ
Ки:Өө хөөрхий манай 2 босоогоороо унтдаг болчиж
Жунхён:Мэдээж газар сууж байгаа л даа тэглээ ч байгалийн сайханд суухаар өөрийн эрхгүй нүд анилдаад байсан юмаа
Би:Т тийм шүү
Ки:Ээ мэдкү… ямар ч байсан та 2 миний хар дансанд байгаа шүү! За Бюнхи хоол хийгээд өг өлбөрч үхлээ
Би:Заа
Жунхён:Бид нар ямар Бюнхиг ямар тогоочоор авчирсан юмуу! Би хоол хийе
Минху:Заза би өглөөний хоол идэхээ болилоо
Ки:Гэдэс эвгүйрхээд хоол идэж чадахгүй бололтой
Унью:Жунхён хоол хийгээд яахавдээ би л лав хачирнуудаа холиод будаатай хуурга хийлээ
Минху:Заза идмээр санагдчихлаа
Ки:Одоо л гайгүй болж байна ёоёоё
Жунхён: -_- өөдгүй амьтад!
Тэмин:Хүүхдүүдээ хоолоо идээрэй
Бүгд: О.О
Би:Хэхэ яасан хөөрхөн яагаан хормогч өмсцийн
Тэмин:Ороод ирээ
Бүгд л хаалгаар багтаж ядан чихэлдсээр орцгоолоо. Минху хоолны тагийг авах гэхэд Цасан гоо дээр гардаг шиг Тэмин бидэнд гараа угаахыг зөвлөлөө. Бүгд л амандаа юм үглэсээр ширээнээсээ босцгоолоо.…
Уучлаарай жоохон болсонд. Одоо оруулахгүй бол удааж магадгүй шинжтэй болохоор нь жоохон ч гэсэн оруулахаар боллоо. Тэгээд нээх их хүн уншихгүй байгаа юм шиг байна тэ? Бас энийг хэлэх үү байх уу гэж их бодлоо. Гэхдээ би чинь хүн дуугүй яваад байж чадахгүй! Намайг блогоос гар гэнэ үү? Хэний дураар? Алба байх???? Би энэ блогт хүслээрээ орсон. Гарах бол хүссэн цагтаа л гарна. Өмнө нь сэт их муу байхаар нь гардаг юмуу ч гэж бодож байсан ч хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг хүмүүсийн ачаар би үлдсэн. Өөрийгөө ямархуу хэмжээний админ гэдгээ ч мэдсэн. Тэгэхээр намайг энэ блогт байх хэрэггүй! Кпоп өгүүллэг бичихээ болиод буцаад мөрөөдөмтгий уншигч бол гэж бодсон уншигч байна уу байвал зүгээр хэл хэл би та нарыг барьж аваад цохиж чадах биш хэрэв тийм бодолтой байдаг бол хүмүүсээ илэн далангүй хэлчээрэй муу явахаас сайн илчил гэдэгшдээ

29 thoughts on “~Bad girl~ 6-р хэсэг”

Сэтгэгдэл бичих