(Дууссан) Надад олдохгүй хайр

Надад олдохгүй хайр төгсгөлийн хэсэг

photo156893

Санүгийн талаас

Би:Ерён!

Ерён: (хөгжмөө унтраах) Юу болоод чанга хашгичаад байгаа юм?

Би: (орон дээрх жирэмсэн эмэгтэйчүүдийн номыг авах) Энэ юу юм? Юу болоод байгаа юм?!

Ерён:…. азаа үзэхээр шийдсэн юм

Би:Би чамд эм өгсөн! Яагаад уугаагүй юм!

Ерён:Чамайг өөрийн болгох эцсийн арга минь тэр байсан юм! Өмнө нь алдаж байсан. Одоо чамайг ямар ч хамаагүй аргаар өөрийн байлгах гэсэн юм!

Би:Чи галзуурчихаа юу? Би эхнэртэй гэр бүлтэй хүн!

Ерён:Тийм юм бол! Тийм л байсан бол чи анхнаасаа яах гэж над дээр ирсэн юм? Над дээр ирж намайг ашиглаж надад найдлага өгөөгүй байсан бол! Би чамайг орхих гэж байсан… =нулимс нь урсах= би ямар ч итгэл найдваргүй болж чамайг орхихоор шийдсэн. Гэтэл чи л эхлүүлсэн! Одоо хамаг бурууг над дээр тохох гээ юу? =гэдсээ барих= хэрвээ чи энэ хүүхдийг хүсэхгүй байгаа бол явж болно. Надад амьдрах итгэл энэ хүүхдээс өөр байхгүй болсон!

Би:… =орон дээр суух= галзуурах нээ!

Энэ бүгдийг би л эхлүүлж… Хамаг бурууг түүн лүгээ тохож байсан нь ердөө л өөрийнхөө арчаангүй занг халхлах хаалт болгон ашиглаж байж… Энэ бүхний эцэст би өмнө нь зөвхөн өөрийгөө бодож байж… Харин одоо энэ ээдрээтэй амьдралд минь урилгагүй ирсэн энэ зочны төлөө шийдвэр гаргах хэрэгтэй болж байх шиг байна. Хайртай эмэгтэйгээ зовоож, адгийн шунал тачаалдаа автсаны минь төлөөсөнд хайртай эмэгтэйгээ алдах байж. Хэрвээ өөрийгөө бодоод энэ хүүхдийг авхуулвал би цаашдаа жаргалтай амьдарч чадна гэж үү? Хэрэв тийм зүйл болвол Ерён амьдрах итгэлгүй болж би өөрийн гараар өөрийнхөө нүдэн дээр хоёрын хоёр хүний амийг тасдах болно. Бас… Наёныг ч гэсэн алдах болно.

Хэрвээ энэ хүүхдийг төрүүллээ гэхэд Наёны хувьд дэндүү хүнд ачаа бас дэндүү том доромжлол болох болно. Би одоо яах вэ? Ямар шийдвэр гаргавал бүгдийг зөв байранд нь оруулах бол? Хайргүй эмэгтэйгээ хүчээр хайрлах гэж оролдох уу? Хайртай эмэгтэйгээ сонгож өөрийн жаргалыг хөөх үү? Аль эсвэл энэ бүгдийг орхиод яг л өмнөх арчаагүй амиа хичээсэ Жү Санүг болох уу?

Миний талаас

Гэртээ итгэлгүйхэн алхан ороход аав ээж хоёр удахгүй их сургууль эхлэх гэж байгааг надад санууллаа. Тэдний үгийг сонссон болоод өрөө рүгээ орох гэтэл

Аав:Санүг та хоёрын харилцаа ингэхэд ямаршуухан байна?

Ээж: =үглэх= Битгий асуу гээд байхад

Аав:Би охиныхоо амьдралыг мэдэх эрхтэй юм байгаа биздээ!!

Би:… Магадгүй удахгүй та хоёрын хүссэн хариуг дуулгах байх =дээшээ гарах=

Хэрэв Ерён үнэхээр жирэмсэн болсон бол Санүгийг түүн лүү явуулах ёстой. Ерён магадгүй надаас илүү Санүгт хайртай ч байж мэднэ. Би түүнийг хуурч өөр хүнтэй шөнийг өнгөрөөсөн, харин Ерён түүнийг өдий болтол хүлээсээр л байсан… Энэ бүхний эцэст ийм зүйл болсонд гайхшрал ч төрөхгүй байна.

Зүгээр л юу ч бодмооргүй, юу ч ярилцмааргүй бүгдийг холоос ажиглаад суумаар ч юм шиг… Ухаандаа бол би Ерёны гэдсэнд бүрэлдэх тэр бяцхан амьтны аавыг нь өгөх ёстой мэт сэтгэж байсан ч зүрх сэтгэл минь Санүгийг өөр нэгэнд өгч чадахгүй гэх битүүхэн шуналаар дүүрч байлаа. Би эцэг эх нь тусдаа байгаа олон хүүхдүүдийг мэднэ. Тэд үргэлж л аав ээжтэй хүүхдүүд рүү хараад атаархал гомдлын харцаар холоос ширтэн зогсцгоодог. Тийм хүүхдүүдийг харж өссөн би тэдний зовлонг мэдрээгүй ч хажуунаас нь харж байсан хүний хувьд ямар их шаналдгийг нь маш сайн мэднэ. Гэтэл одоо надад тэр хүүхдийг өнчрүүлэх үү? Зүрх сэтгэлээ үл хайхран Санүгийг холоос хайрлах уу? Гэдгээ сонгох болчихоод байна. Сонголт ч гэж дээ… Би удахгүй ирэх тэр хариуг мэдэж байна. Санүг өөрөө аавгүй өссөн болохоор хэзээ ч гэр бүлээ орхихгүй. Тэр сэтгүүлд өгсөн ярилцлага дээрээ ч хэлж байсан. Тиймээс би…, магадгүй түүнээс ирэх хариу тодорхой хойно түүний юмнуудыг цэгцлэх хэрэгтэй. Үгүй бол би түүнийг явуулахгүй байж ч мэднэ. Би өөрийнхөө тархинд итгэж байгаа ч зүрх сэтгэлдээ итгэж чадахгүй нь. Миний үеийн охидын ухаанд өөрөөсөө 20 насаар ах хүнийг сонирхох нь битгий хэл бараг л “өвөө” гэж дуудаж байхад, бүх хүмүүсийн хэл амнаас ч айлгүй түүнийг сонгосон. Бидний хагас жилийн амьдрал дэндүү адал явдалтай өнгөрсөн ч урилгагүй ирсэн тэр бурхны бэлгийг би үгүйсгэж чадахгүй нь…

Санүгийн талаас

Наёны аав ээжтэй мэндлээд  дээшээ өрөө лүү орлоо. Хаалгаар ороход л зүрхний минь цохилт нада урьд өмнөхөөсөө илүү их мэдрэгдэж байлаа. Яг л амьдралынхаа сүүлчийн мөчид ирсэн мэт амьсгалын хэм зүрхний цохилт хоёрыг би тодоос тод мэдэрч байв.

Тэр минь шийдчихжээ… Яг л нэг хүн шиг сэтгэдэг байсан бид хоёр энэ удаад ч ярилцалгүй бие биенийгээ ойлгосон мэт. Тэр миний авч өгсөн бамбаруушны чихтэй том цамцаа өмсөн орон дээрээ өвдгөө тэврэн сууж байлаа. Малгайныхаа цаана гуниг ганцаардлаар дүүрэн түүний минь төрхөө нуун суугаа тэр минь дэндүү өрөвдөлтэй юм… Арчаагүй миний тэнэг зангаас болж тэр минь ингэж шаналах ёсгүй байтал би одоо юу ч хийж чадахгүй байна. Нарны халуун илч салхины хүйтэн шивнээнээс ч харамламаар ийм эмзэг жаахан охиныг өвөртөө эрхлүүлэх аз минь дутсан бололтой.

Би:Наён… =ойртоод суун гараас нь атгах=

Наён: =зөөлнөөр гараа авах= хэрэггүй. Чамайг юу гэж хэлэх гэж байгааг мэдэж байна. Чи надаас одоо үүрд явна. Бид өөрсдийнхөө төлөө тэр жаахан хүүхдийг бас тэр эмэгтэйг зовоож болохгүй. Ирэх ёсгүй үедээ ирсэн ч миний ачаар тэр хүүхэд элэг бүтэн өсөх байх. чамайг явуулж байгаа юм биш. Тэр эмэгтэйд ч өгч байгаа юм биш… =малгайных нь цаанаас хацрыг нь даган нулим нь урсан харагдана= Би чамайг тэр хүүхдэд өгч байгаа юм. Би ганцхан тэр хүүхдэд чамайг…. =уйлж эхлэх=

Би түүнийгээ юу ч хэлэлгүй чангаар тэврэн авлаа. Наён ч өөрийгөө дийлэлгүй цурхиртлаа уйлан надаас чангаар зууран тэвэрлээ.

Би: =нулимс урсах= намайг уучлаарай Наён…

Наён:Би чамд хайртай… Гэхдээ би чамайг явуулах ёстой. Би зүгээр л энэ ядаргаатай хүн чанараас болж өөрийгөө амьдын тамд унагах гэж байна… би чамгүйгээр… би үнэхээр өөрийнхөө ирээдүйг төсөөлөхгүй нь. Гэхдээ… =надаас холдох= ОДОО ЯВ! ЧАМАЙГ ХАРМААРГҮЙ БАЙНА. ХУРДАН ЯВ!

Би түүнд юу ч хэлэлгүй ойртон малгайг нь доошлуулан хацар даган урссан нулимсыг нь арчихад тэр миний гарыг цохин тийчилж намайг дахин дахин “яв” хэмээн зандарч байлаа. Би түүний хоёр гарыг атгаад юунаас ч илүү чихэрлэг исгэлэн энэ хорвоод амталсан хамгийн сайхан амтыг мэдэрлээ…

Би:Би чамаас харилцаагаа тасалж чадахгүй. Хэдий бие минь тэнд байсан ч би үргэлж чиний тухай бодох болно. Чамайг хэзээ ч мартахгүй хайрлана. Би зөвхөн чамд л хайртай. Чамтай уулзахгүй байж чадахгүй…

Наён:Одоо чи өөр хүнийх болсон. Тийм байж намайг хий хоосон итгэлтэйгээр үлдээж байгаа юм уу?! Намайг яагаад бүр илүү өвтгөх зүйл хэлээд байгаа юм!!!

Би: =урд нь сөхрөн суугаад хоёр гараас нь атгах= БИ АМЛАЖ БАЙНА. ЗААВАЛ ЧАМ ДЭЭР ИРНЭ. ЧИ НАМАЙГ МАРТСАН Ч, ЧИ ӨӨР ХҮНИЙХ БОЛСОН Ч БИ ЧАМ ДЭЭР ИРЭХ БОЛНО

Наёны хувьд би “эхнэр хүүхэдтэй эр хүн” учир халдаж болохгүй нэгэн, Харин миний хувьд би бол “эхнэр хүүхэдтэй тул үүргээ гүйцэтгэж буй эр хүн” учир зөвхөн ҮҮРГЭЭ л биелүүлэх болно. Гэвч би хэр удаан энэ байдлыг тэсэхээ мэдэхгүй нь…

Наёны талаас

Өдөр бүрийг хүчээр инээмсэглэн өнгөрүлсэн там шиг өдөр хоногууд… Эхэндээ Санүгаас салаад үнэхээр үхчихмээр санагдаж байлаа. Сайтууд дээр биднийг салсан тухай, мөн Санүгийн хүүхдийн тухай гарсан мэдээ бүрийг уншиж, тэр бүрт амьсгалахад үнэхээр хүнд хэцүү санагдаж байсан. Амьсгал бүр минь хүнд хэцү болсоор л байлаа.. Гэвч надад амьдрах цор ганц итгэл болсон зүйл бол ХЭЗЭЭ Ч биелэгдэхгүй түүний минь амлалт л намайг өглөө бүр сэрэхэд тусалж байсан юм… Түүнийг өөр хүнийх гэдэгтэй эвлэрч сүүлдээ шаналах мэдрэмж бага багаар арилж эсрэгээрээ хэзээ нэг өдөр хаалганы цаанаас Санүгийг ороод ирнэ гэх хий хоосон мөрөөдлөө дотроо төсөөлөн суудаг боллоо. Өдөржин хүүхдүүтэй тоглоом наадам хийж, эсвэл хичээлээ хийсээр сатаарсны эцэст өдөр өнгөрч гэрт ирэхэд дахиад л өнөөх төсөөллөө дотроо мэдэрч хааяа инээж, хааяа тэр дахиад ирэхгүй тухай бодож уйлсаар энэ өрөөнд яг л галзуу хүн шиг авирласаар өдийг хүргэж… Би одоо ч түүн дээрээ гүйгээд оччихмоор… Хүн хүнийг мартуулдаг. Санүгийн дэргэд байгаа Ерён намайг мартуулсан болов уу? Харин би бол үгүй. Ирсэн залуу болгоныг Санүгтай харьцуулж нэг  зүйл нь дутуу санагдаад өөрөөсөө холдуулчихна. Бүх эрчүүдийн дээд шалгуур нь Санүг болоод хувирчихаж… Би энэ байдлаараа хэр удаан амьдрах бол?

Утас: Дрррр

Би: =дугаарыг нь харах=…….. б байна уу?

:Наёнаа….

Сэтгэгдэл бичих