(Дууссан) Bad Girl I

~Bad girl~ 2,3,4,5-р хэсэг

image


~Муу охин~ 2-р хэсэг
Бурхан минь энэ бүлтгэр нүдэт ч миний барах зүйл биш бололтой. Дуугүй л үгэнд нь орж эндээ хорогдох минь.
?: 1т. Намайг хөөе чи гэх бүдүүлэг үгсээр дуудах биш нэг бол эзэнтэн эсвэл Ким Жунхён гэж дуудаж байгаарай.
Би:… Ойлгов!
Жунхён:За одоо хоол хий! Бас миний хөлийг унтахаас өмнө барьж өгч бай! Өдөр болгон.
Би:…
Жунхён:Хөөе яагаад юу ч дугарахгүй байгаа юм!
Би:Ойлгов!
Жунхён:Сайн охин. За хоол хий (бөгс рүү өшиглөх)
Би:Миний биед дураараа хүрэхгүй бол сайн байна
Жунхён: (суваг солих) дуугүй байхгүй бол янзлаад хаячийшүү (тоомжиргүй царай)
Би:Хормойн донтойн хүүр-амандаа үглэх.
Жунхён:Тиймээ би донтой.
Хараал идсэн хүүрийн хоолыг хийхдээ бүх л мэддэг хараалаа урсгаж байлаа. Хүүр гэж тийм сайн эгчийн хүүгээс аав шигээ донтой хүүр гарчих ч гэж дээ! Гэхдээ хүү нь бид 2ыг холбоотой гэдгийг мэдвэл яах бол??? Үгүээ мэдэгдэхгүй байхад л болно.
Хоолыг нь хийж дуусгачихаад ширээн дээр аягалж тавьхад цаг хэтэрхий орой болсон тул унтахаар дээшээ гартал… энэ хүүр ч яаж мартхавдээ!!!
Жунхён:Хөл барихгүй юмуу
Би:Цаг орой болчихсон болохоор…
Жунхён:Би хэнийг ч өрөвддөггүй л дээ. Хүсвэл хаалга онгойлгож өгч болно шүү
Би:Намайг явчихвал эгч их гомдох байх даа
Жунхён:Миний үгэнд ороогүй бас 12 цаг өнгөрч байхад оройн хоол хийж өгсөн хуурамч түгшүүр гарган массажистийг явуулсан гээд л шалтаг бол зөндөө байна
Би: (гараа атгах) би ус аваад ирье дээ
Жунхён:Тэр нь дээр биз
Банны өрөө орон хүйтэн ус тосон хөргөгчнөө мөс аваад буйдан дээр сууж байгаа тамын элчийн өмнө очин өвдөг сөгдөн суугаад хөлийг нь углаашнаас нь гаргаж аван усанд хийлээ.
Жунхён:Хөөе!!! Яасан хүйтэн юм!
Би:Зуны налгар өдөр хүйтэн усанд хөлөө дүрж жаргах шиг сайхан зүйл байдгүүмдаа.
Жунхён:Алив наад усаа холдуул (хөлөө аваад түлхэх)
Би:Ххнн маягтай амьтан (босох)
Өрөөндөө орон орон дээрээ шууд л унаад өглөө. Хувцсаа солихоос ч дургүй хүрэн шууд л тэр хэвээрэ унтлаа…
*********
Өглөө сэрүүлэгний дуугаар сэрлээ. Босох гэтэл үнэндээ л дургүй хүрч байсан ч аргагүйн эрхэнд өөрийгөө хүчлэн бослоо. Анх удаагаа л ингэж дургүй хүрч байна. Яагаад гэдэг нь тодорхой! Тэрний намайг үл тоомсорлосон харц… Хэдий өнгөрсөн ч тэр харц одоо ч тод харагдаж байна! Хормогчоо зүүн өглөөний хоол бэлдлээ. Бүр уур хүрэн шөлөнд нь шүлсээ хийгээд хутгачихдаг ч юм билүү гэсэн бодол толгойд эргэлдэж байсан ч хүн чанар зулгаагаад чадсангүй. Хоолыг нь аягалчихаад байхад гарч ирэхгүй болохоор нь өрөөнийх нь хаалгыг тогшин “Хоолоо идээрэй” гэж хэлтэл тэр юу ч дугарсангүй. Дахин тогшиход бас л юу ч дугарсангүй. Сэрээгүй юм боловуу гэж бодон хаалгыг нь онгойлготол тэр орон дээрээ чичрэн хэвтэж царай нь цав цагаан болсон харагдлаа.
Би: (очих) хөөе зүгээр үү? Яагаад байгаа юм
Жунхён: (ханиалгах) халуунтай байгааг харахгүй байна уу?!
Өвдчихсөн байж хэрүүл хийх тэнхэл байхыг бодвол үхэх түвшинд хүрээгүй л юм байна! Эмнэлэгийн хайрцагнаас халуун хэмжигч аван духан дээр нь тавьж үзтэл 39,5тай байлаа. Энэ ч аюул шүү! Бушуухан босч эм уулгаад Ким захирлын хувийн эмчийг дуудлаа. Эмч “Намайг иртэл бүлээн ус сайн өгөөд дулаан хөнжилд хэвтүүл” гэсний дагуу би 5 аяганд ус хийгээд өөрийнхөө хөнжлийг давхар нөмрүүлээд өвөр дээрээ толгойг нь тавин ус бага багаар өглөө. Ишшшш! Өчигдөрхөн намайг дарамтлаад байсан хүн ийм өрөвдөлтэй болчих ч гэж дээ! Хаха инээдтэй юм.
Жунхён:Хөөе халуунтай хүнд хүйтэн жин тавьдаггүй юм уу
Би:Эмч тэгж хэлээгүй
Жунхён:Тэгвэл нэг хөнжлөө ав! Би усан хулгана болчихоод байна!
Би:Эмч сайн хөлрөг гэсэн
Жунхён:Тэгвэл ядаж миний цамц өмдийг тайлаад өг! Надад үнэхээр хэцүү байна.
Тиймээ 2 давхар хөнжилд халуурч байхдаа өмд цамцтай хэвтэнэ гэдэг там шиг л хэцүү. Тэрнийг өрөвдсөн сайхан сэтгэлдээ дийлэгдэн хөнжлийг нь ялимгүй доошлуулахад ээ тэнгэр минь! Бараг булаг болохнээ. Цамцыг нь тайлахад нүл хөлс үээртэж бас нойтон байлаа.
Жунхён:Одоо л нэг юм хөнгөрч байна. Би өмдөө доошлуулаад өгье чи хөлнөөс авчихаарай
Тэр хөнжил дотроо тийчэгнэсээр “за болчихлоо” гэж хэлэхэд нь би өмдийг нь тайлж аван угаалгын машинд хийхээр явлаа. Удалгүй эмч ирэн Жунхёны биеийг үзлээ.
Эмч:Ямар нэгэн хүйтэн юм ууж идсэн үү эсвэл доороосоо даарсан уу
Би:Тэр…
Жунхён:Хүйтэн усанд хөлийг минь дүрчихсэн!
Би:Үхгээд хэвтжийж яасан олон үгтэй аалз вэ!-амандаа
Эмч:Тийм байна. Би энд уух эмийг нь биччихсэн. Надад ганц эм байгаа болохоор (ширээн дээр тавих) уугаарай. Халуун нь буух байх. Хэрэв буухгүй бол уламжлалт аргаар эмчилнэ дээ
Жунхён:Тэврүүлээд хэвтэх үү (ёжтой инээх)
Эмч:Золигийн дуртай байгааг! За би ингээд явъядаа (явах)
Би:Хэндээ тэврүүлэхнэв
Жунхён:Манайд чи бид 2-с өөр хүн байгаа гэж үү?
Би:Мөрөөдсөний чинь гарз! Хуцалгүй наад эмээ уу (ам руу нь чихэх)
Жунхён:Уулаадаа уулаа! Хэн намайг ийм болголоодоо (ус уух) гар би унтлаа. Босоход аятайхан хоол бэлдчихсэн байгаарай (хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх)
Бурхан минь… Энэ яг гажиг юм байна! Нэр нь гоёдсон муу хог! Шатаар доош явж байтал утас дугарлаа. Гүйж очин утсаа авлаа.
Би:Байна уу
Эгч:Бид онгоцны буудал дээр байна. Манай хүүг **** ресторанд хүрээд ир гээд хэлчих. Аав нь миний хүү ганц үр гээд эрт ирчихлээ.~
Би:Юу нөгөө эзэгтэй… бага эзэнтэн очиж чадахгүй байхаа…
*****************
Би:Намайг уучлаарай эзэгтэй
Захирал:Цццц…
Эгч:Дахиж ийм алдаа гаргавал өршөөж чадахгүй шүү!
Би:Ойлголоо.
Эгч:Жунхён миний хүү бие нь яаж байна (толгойг нь илэх)
Жунхён: (албаар ханиалгах) тааруу тааруу
Эгч:Ээж нь дуртай шөлийг нь хийгээд өгөх үү
Жунхён:Юм идмээргүй байнаа
Тиймээ энэ жаалтай болгоомжтойхон шиг л харьцах хэрэгтэй юм байна. Аргагүй л дээ. Айлын ганц юм чинь. Надад ийм аав ээж байсан бол ямар сайхан бэ? Гэж бодох тэнэг явдал! Баян эцэг эхгүй байлаа гээд яах юм? Хөөрхөн царай гоё бие төрүүлсэнд нь яахав баярлаад энэ биеэ ашиглахад л өдөр бүр тансаг хоол идэж үнэтэй сүрчиг цацан чамин хувцас өмсөнө шүү дээ! Захирал намайг ус тосчих гэж хэллээ. Би ч ванны өрөө рүү орон завинд ус тослоо. За байз надад байгаа мөнгө 10 сая. Дахиад 5 саяыг олохын тулд тэр өвгөнтэй унтахаас өөр гарц үлдээгүй юм шив дээ! Хараал ид анхныхыгаа өгнө гэж үү??? Новш гэж!!! ****** ********** ******!!!! Мөнгөө 3 хоногийн дараа өгөх ёстой юмсан… Яах вэ… Ерөөсөө **** буудалд очоод ядаж царайлаг залуутай унтах нь дурсахад аятайхан юм даа! Өрөөндөө орон хувцсаа солиод 2 3н дотуур хувцас аван доошоо буулаа.
Эгч:Хайчих гэж байгаан
Би:Аан нэг ажил гараад… Эгчээ би өнөө шөнө ирэхгүй байж магадгүй байх. Уучлаарай. Миний таньд хэлж байсан асуудал байна ш дээ… тэр бараг бүтэх юм шиг байналээ.
Эгч:Аан тэгвэл явдаа. Ашгүй минь гэж…
Харин захирал над руу нэг хялам хийчихээд дээшээ гарлаа. Хнн надтай унтана гэж бодсон юм байхдаа! Мөрөөдчихсөн юм!
Тэндээс такси барин **** лүү явлаа. Тэндхийн нэг хүн миний таньдаг хүн тул надад нэг өрөө үнэгүй өглөө. Өрөөндөө орон үйлчлүүлэгч нарыг ирэхээс өмнө өөрийгөө бэлдлээ. Усанд ороод гарахдаа үсээ хатаасангүй. Угаасаа эмэгтэйчүүд бүгд л ийм үедээ эрчүүдийг өдөөж чадна шүү дээ. Орой ч болон үйлчлүүлэгч нар гадаа ойчирлон зогсоцгооно. Удалгүй миний ээлж болон хаалга тогшлоо.
Би: (онгойлгох) Чи О.О
?: О.о чи……
**********
Би:Тэгэхээр чи худлаа баашилж өрөөнийхөө хаалгыг түгжээд цонхоороо гарч наашаа ирсэн байхнээ
Жунхён:Харин чамайг ийм юм хийдэг гэж мэдээгүй юм байна.
Би:Анх—- *Үгүээ тэрэнд яагаад үнэнээ хэлнэ гэж?* Эхлээд мөнгөө тохиръё
Жунхён:Хэд юм дээ (ойртох)
Би:5 сая
Жунхён:Арай л үнэтэй юм биш үү? Хэдэн цаг юмдээ
Би:Хүссэнээр чинь!
Жунхён “Болж байна” гэж хэлэн хувцсаа тайлсаар над руу дөхлөө. Тэрний үнэсэлт эхлээд ширүүсч байснаа намайг өөдөөс нь зөөлхөн үнэсэхэд тэр аажмаар зөөлөрлөө. Тэгээд над руу харж тийм гэхийн аргагүй дулаахан инээмсэглэлээ……
Тэрний үйлдэл бүр нь үнэхээр өвөрмөц. Ширүүн ч юм шиг эсвэл зөөлхөн ч юм шиг………
Эцэст нь бид ядран би Жунхёны гарыг дэрлэн хөнжил нөмрөн хэвтлээ. Жунхён байс хийгээд л над руу ёжтой гэгч нь хараад инээмсэглэх нь нүүрийг минь улаа бутруулахгүй байхын арга байсангүй. Тэр намайг нүдээ аньтал аньсны минь дараа ч бас ширтэхээ больсонгүй сүүлдээ над руу харан хажуулдаж хэвтлээ
Жунхён: *Энэ охины анхных нь бололтой… Гэхдээ тэрэнд асуудал тулгарсан байна. Юу юм бол? Бас яагаад…*
Өглөөний нар нүүрэн дээр минь хурц гэгч нь туслаа. Хажуу тийшээ хартал тэр алга. Гэтэл тэр бүсэлхийгээрээ алчуур ороон надад өглөөний цай бэлдэж өглөө. Орон дээр хоолны ширээ тавин миний өмнө тавин хажууд суулаа. Юу вэ? Яагаад тэр… Өмнө нь хэн ч надад ингэж анхаарал тавьж байгаагүй байхад ганц шөнийг өнгөрөөсөн энэ хүн яагаад надад анхаарал тавиад байгаа юм бэ?
Жунхён:Чамд ямар нэг асуудал гараа юу?
Би: (идэх) чамд над шиг хүний асуудад тийм чухал гэж үү?
Жунхён:Гомдож байна шүү… Уг нь би тийм ч муу залуу биш юмсан…
Би: (босох) Өчигдрийн явдал тэр өдөртөө л үлдэг (хувцсаа өмсөх) тийм болохоор мөнгөө өгөөд гэртээ харь. Ээж чинь мэдчихнэ
Жунхён:Хэрэв би чамайг дахиад хүсвэл яах уу
Би:Би хүссэн болгонд нь биеэ өгөөд байдаг я***н биш!
Жунхён:Шулуухан юм гээч (хувцсаа өмсөх) *Тиймээ таалагдаж байна шүү… яагаад ингэж их сонирхлыг минь хөдөлгөөд байнаа* (чэк өгөх)
Би:Ухаантай л юм бол надтай юу ч болоогүй гэж бодоорой (үсээ боох)
Жунхён:Харамсалтай нь би толгой муутай болохоор… тийм сайхан мөчийг мартаж чадахгүй байх л даа. Баяртай хонгор минь (мөрөн дээр үнэсээд гарах)
Би: (орон дээр суух) бурхан минь… (утас) Мөрдөгчөө би мөнгөө олчихсон. Таны ажил юу болж байна
Мөрдөгч:Нэг юм олж мэдсэн шүү! Чи нөгөө газраа хүрээд ир
Би:Ойлголоо (таслах)
Буудлын өрөөнөөс цүнхээ аван яаран гарлаа. Явсаар явсаар мөрдөгчтэй байнга уулздаг газраа ирлээ.
Мөрдөгч:Өө Бюнхи ирчихвүү
Би:Тиймээ… ТаО чи ямар нэгэн мэдээ олсон юм уу
ТаО:Ммхан. Магадгүй дүүг чинь олоход тус болж магадгүй байх
Би:Тэгээд юу юм
ТаО:Танай дүү чамайг асрамжийн газраас явсны дараа хүнд үрчлэгдсэн байна. Өмнө нь тэр асрамжийн газрыг шатсан болохоор тэндээс танай дүүтэй холбоотой мэдээлэл олдохгүй гэж бодож байсан болохоор асрамжийн газрын тухай оролдоогүй байсан юм. Тэгээд л магадгүй би хэтэрхий их азтай болохоор (цүнхнээсээ бичиг баримт гаргах) дүүгийн чинь тухай бага зэрэг мэдээлэл олсон шүү
Би: (үзэх) тиймээ энэ багых нь зураг мөн байна
ТаО:Дүү чинь 2000 онд гадаад хүнд үрчлэгдсэн юм байна. Тэр хүмүүс нь Англи хүмүүс байсан. Одоогоор энэнээс өөр ямарч мэдээлэл олоогүй
Би:Амьд байгаа юм байна-амандаа. Баярлалаа ТаО энэ мөнгө чинь (өгөх) 15 сая байгаа
ТаО:Би ингээд явъя даа. Бас ямар нэгэн мэдээ олвол хэлнээ (явах)
Тиймээ ашгүй дүүгээ олох нь байна……
~Муу охин~ 3-р хэсэг
Тэндээс гаран яаралгүйхэн тайван алхлаа. Зам даган алхсаар л… эцэс төгсгөл нь үл олдох энэ зам миний амьдралтай адилхан зүйл байх шиг байна. Энэ бохир амьдрал минь хэзээ дуусах нь үл мэднэ. Гэхдээ ялгаатай нь миний амьдрал ийм дардан биш…… Дүүгээ оллоо гэхэд дүүгийнхээ царайг яаж харах вэ? Үгүээ яаж харах юу байсым! Би тэрний төлөө л ийм юм хийж байгаа. Тиймээ надад ямар ч буруу байхгүй энэ бүгд тэрний л төлөө. Жон Юнхи… Жон Бюнхи… бид 2ын ханз ямар утгатай юм болоо? Ямар хамаа байхавдээ… ингээд бодсон ямар ч утга алга………………
Захирал:Хаагуур явсан юм
Би:Гадуур ажилтай байсан юмаа
Захирал:Эхнэр хүү 2 гадагшаа гарсан. Бидэнд хангалттай цаг байгаа
Би:Захирлаа би хүсэхгүй байвал яахав
Захирал:Яагаад хүсэхгүй гэж? Чи мөнгөнөөс залхаа юу
Би:Захирлаа би ч бас сургуульд сурмаар байна бусад хүүхдүүд шиг баймаар байна та надад туслаач
Захирал:Би хүнд үнэгүй юм өгдөггүй! (явах)
Жунхёны талаас
Ээжтэй их дэлгүүр лүү явж байхдаа утас түрийвчээ орхисноо гэнэт санан буцаад гэр лүү явлаа. Гэрт ороход
Аав:Хаагуур явсан юм
Бюнхи:Гадуур ажилтай байсан юмаа
Аав:Эхнэр хүү 2 гадагшаа гарсан. Бидэнд хангалттай цаг байгаа
Бюнхи:Захирлаа би хүсэхгүй байвал яахав
Аав:Яагаад хүсэхгүй гэж? Чи мөнгөнөөс залхаа юу
Бюнхи:Захирлаа би ч бас сургуульд сурмаар байна бусад хүүхдүүд шиг баймаар байна та надад туслаач
Аав:Би хүнд үнэгүй юм өгдөггүй! (явах)
Юу вэ? Бюнхи юу хүсэхгүй байгаа гэж? Бас аав Бюнхигээс юу авах гээд байгаа юм бол?
Би:Бюнхи надтай уулзаач
Бюнхи:Чамтай уулзах цаг алга. Би оройн хоол бэлдэх хэрэгтэй байна
Би: (гарнаас нь татаад гэрээс гарах)
Бюнхи:Тавиач!
Би:Сая аав та 2 юуны тухай ярьж байсан юм (хананд шахах)
Бюнхи:………
Би:Хариулаач!
Бюнхи:Хариуллаа гээд яах юм?! (нулимс нь цийлэгнэх) Чи надад тусалж чадахгүй биздээ! Тийм болохоор зүгээр л дуугүй бай
Би:Үгүй шүү! Аав та 2 ямар холбоотой юм! Анх ирэхэд л чамаас аавын үнэртэй ус үнэртэж байсан би тэгэхэд л…
Бюнхи:Битгий төсөөлөлдөө автаад бай! (явах)
Үгүэ энд миний мэдэхгүй нэг юм байна. Энэ охин ч айхтар юм гээч! Жон Бюнхи… чамайг хэн гэдгийг чинь өөрөөр чинь хэлүүлэх болно. Бас чамайг хэн ч байсан өөрийн эмэгтэй болгоно…
Миний талаас
Би:Захирлаа та надад тусалж чадахгүй гэвэл би энэ гэрээс явлаа
Захирал:Тэг л дээ чамд очих газар байгаа болов уу
Би:Тиймээ байгаа… за тэгвэл (бөхийх) өнгөрсөн хугацаанд баярласан шүү (хаалганы бариулаас барих)
Захирал:Хүлээ (дугтуйтай мөнгө өгөх) цалин чинь
Тиймээ энэ хөгшнөөс залхаж байна. Үрчлээтсэн нүүр унжсан гэдэс бууралтсан толгой… надад тохирно гэж үү? Үгүээ одооноос өөртөө тохирсон баян залуу ангуучилнаа… Өрөөнөөсөө цүнхээ аваад хашаанаас гартал Жунхён машинаа налан зогсч байлаа.
Жунхён: О.О юу вэ? Явж байгаа юм уу
Би:… (хажуугаар нь зөрөх)
Жунхён:Хаашаа явах гэж байгаа юм би хүргээд өгөх үү
Би:Ёстой нэг… Хөөе чи ямар ядаргаатай хачиг шиг амьтан бэ? Гуйя миний асуудалд орооцолдохоо боль! Гэнэт хэн нэгэн надад анхаарал тавихаар яршигтай байна! (явах)
Ядаргаатай амьтан бэ! Тэгэхээр би өнөөдөр хаана хонох вэ? Ёстой нэг… Аан ТаО! Тиймээ тэр надад тусална. Ингээд л би гэж хүн ТаО-х лүү явлаа. Үнэндээ надад ТаО-с өөр тусламж гуйх хүн байхгүй. Учир нь тэр миний амьдралыг мэддэг. Тиймээсч надад тэрнээс нуугаад байх зүйл байхгүй.
ТаО:Өө Бюнхи юу болоовээ
Би:Тэндээс гарчихлаа. (Цүнхээ өргөх) Чиний зөвлөснөөр
ТаО:Үү сайн байна шүү ор л доо
Би:За (орох)
ТаО:За тэгээд яая гэж бодож байна даа
Би:Ямар ч байсан чамаар хичээл заалгаж байгаад их сургуульд ороод л баян залуусыг ангуучланадаа
ТаО:Би чиний бодлыг ойлгохгүй юм… Яагаад чи жинхэнэ хайртайга учраад өөрөө хөдөлмөрлөөд амьдарч болохгүй гэж
Би:Чи шалтгааныг мэдэж байгаа. ТаО:… чиний л сонголт… за дээд давхарт гардаа (инээх)
Би:Хөөе би чамд хэлсэн байхаа! Битгий инээж бай
ТаО: -_- би одооноос байнга уурлаж байх болно! Үхсэнээ хийгээд энд үмхийртлээ суугаад байгаа сүүжний яс вэ чи хүүр минь бөгсөө чирээд дээд өрөө рүү далд ороод өг нүд хорсоод байна
Би:Нарны шил зүүчих 😉
ТаО: -_-
Би:Унтахаасаа өмнө сайхан сөжү уучихвал ч…
ТаО:Би л лав унтлаа (явах)
Би:Ямар мөрдөгч гэхээрээ… ццц
Маргаашнаас шинэ амьдралаа эхлүүлэх юм чинь өнөөдөр зад архиднаа. Гэрээс гараад хэд алхтал хэн нэгэн намайг дуудлаа.
Жунхён:Бюнхи
Би: -_- бас л чи юу?!
Жунхён:Нээрээ шүү чамайг дагаагүй. Зүгээр энүүхэнд байдаг найзых ругаа явж байгаад урд нэг сайхан хүүхэн өнгөрөхөөр нь дуудахгүй байхын арга байсангүй
Би: -_- би хүүхэн биш! (явах)
Жунхён: (Урд өөдөөс хараад алхах) чи энд юу хийж байгаан
Би:Найз… найз залуугийндаа ирсийм яасан
Жунхён:Найз залуу? Хаха үнэхээр наргианч охин юмаа чи
Би:Гуцөө гуц ер нь би яахаараа чамд өөрийгөө энд юу хийж байгаа хэнтэй байгаагаа хэлээд байгаа юм болоо (цамцныхаа малгайг өмсөх)
Жунхён:Чи сургуульд сурмаар байна гэсэн байхаа манай сургуульд манай ангид ороод ирээч. Тэнд чамд тохирох аятайхан хөрөнгөтэй аятайхан царайтай ер нь л аятайхан нэг залуу байгаа шүү
Би:Арай өөрийгөө гэж хэлэхгээгүй биздээ
Жунхён:Яаж мэдсийн О.О
Би:Цццц чиний үгийг сонсдог би л тэнэг юм!!! Алив замаас холд
Жунхён: (ухарч алхсаар…) Гэхдээ манай анги элит хөвгүүдээр дүүрсэн анги шүү ер нь бол—-
Би:Болгоомжтой (татах)
Жунхён:………
Би:……………….
Жунхён:Баярлалаа
Би:Алив нүднээс арил (кармандаа гараа хийгээд хурдан хурдан алхах)
Ёстой нээрээ! Өнөөдөр чинь яасан адал явдалтай өдөр вэ?! Ххнн… Дэлгүүр лүү орон хэдэн шил пиво бас ганц хоёр шил сөжү авлаа. Гэрт орон хамгийн түрүүнд ТаО-н нууц бичиг баримтаас бачууудыг жагсаасан баримтыг олон зургийг нь аван буцааж далд хийгээд доошоо буулаа.
Зурагнуудаа харан өөрийн үеийн залуусыг олон тэмдэглэж гарлаа. Хундага сөжү уунгаа баячуудын нэрийг жагсаан бичих үнэхээр тааламжтай юм гээч… Юнхи эгч нь чам дээр очихдоо нүүр улайхгүй очихын тулд бүх хүчээ шавхах болохоор миний дүү хүлээж байгаарай…
Би:Нийт 5 хүн бүгд нэг сургуулийх юм гээч… Энэ чинь л бурхнаас өгч байгаа том боломж… За эхнээс нь уншъя Чүэ Минху Ким Жунх—- О.О Юуууу???!!! Өө заза алдгым байна очиж очиж бүгд энэ нэг юмтай нэг анги байх ч гэж дээ ёстой ******* ********* ******! За яахав. И Тэмин Ким Кибум И Жинки… Зиа зиа гэхдээ Жунхён аалзтай ярилцаж л үзэхээс… ядаж байхад дугаар нь байхгүй (уух) за байз яах вэ… Аан нээрээ найзыхаас буцаж байгаа бол манай замаар дайрах байх гадаа хүлээгээд л үзэхээс…
Гэрээсээ нимгэн жижиг хөнжил шил сөжү аван гадаа гарлаа. ТаО-н гадаа сандал байдаг нь яамай даа. Сандал дээр нь хөнжлөө тавиад завилж суун сөжүгээ амтлан уух зуураа зуны тэнгэрийг харан суулаа. Аягүү энэ одод шатаж байжийж яасан ч гоё харагддаг юм дээ…
Гэнэт машины сигналдах дуу төсөөллийг минь сарниулан чихэнд чийртэйгээр дугарлаа. Ийш тийшээ харвал зөвхөн нэг цагаан толгой л гэрэлтлээ.
Жунхён:Юу хийгээд гиеүрээд суугаад байгаа юм
Би:Жунхён 2ла тохиролцъё
Жунхён:Юу?
Би:Яг энэ өдрөөс эхлээд (хацарнаас нь бариад нүд лүү нь харах)  чи намайг танихгүй би ч чамайг танихгүй ойлгосон уу
Жунхён:…Яах гэж
Би:Хэрвээ чи бид 2 хаа нэг газар тааралдвал чи нүдээ аниад хажуугаар минь зөрөөрэй
Жунхён:……………… надад ямар ашигтай гэж
Би:Би чиний нэг хүслийг биелүүлье болж байна уу харин чи амлалтандаа хүрнэ шүү
Жунхён: (инээх) болж байна (гараа сунгах)
Би: *Бурхан минь би хэнтэй юу тохиролцоод байна даа…*
За уншигчид минь зөндөө хүлээсээ байх тэ? Уучлаарай нөгөө мундаг админ чинь ханиад хүрээд хэдэн өдөр үаэх гээд хэвиэж байлаашд… одоо л нэг юм орноосоо өндийж байна. За тэгээд одооноос л үйл явдал нь сонирхолтой болох болноо
!Уншигчидад!
Уучил уучил уучил уншигчдаа. Хайрлахад хүртэл өгүүллэг ер нь 1 сарын сүүлээр магадгүй 2 сар гаргаж байж орно гэдгийг хэлье. Илүү тайлбар хэлээд хэрэггүй байх. Зүгээр л боломжгүй болчихлоо. Уучлаарай.
~Муу охин~ 4-р хэсэг
Ингээд л архины халуунд би тэрний боол болчихсон Т.Т
Жунхён:За би хүслээ хэллээ шүү юу ч байсан биелүүлнэ биздээ
Би:Хөөе намайг битгий өөр шигээ бодоод бай чи зүгээр л намайг юу ч хийсэн хаана ч явсан намайг танихгүй царайлна гэж амла. Гэхдээ намайг зогсоох хүртэл
Жунхён:За яахав. Миний хүсэл бол… миний боол бол!
Би:ЮУ?! О.О Боол-ий??? Тэр нь яадгым
Жунхён:Боол хүн эзнийхээ хэлсэн болгоныг хийдэг. Харин чи намайг танидаг болтлоо миний боол хэвээрээ үлдэнэ
Би: -_- бурхан минь чи үнэхээр чөтгөр санаатай юмаа…
Жунхён:Эсвэл аав та 2ын дунд юу болсныг хэл
Би:… Чиний боол болсон нь дээр биз! Одоо яв би орлоо
Жунхён:Хүүе байз чиний дугаар чинь би боолоороо ямар нэгэн юм хийлгэмээр байвал яаж дуудах болж байна?
Би:Өөрөө—-
Жунхён:Тушаал гэж ойлго. Тушаал биелүүлэхгүй бол чи бид 2ын тохиролцоо хүчингүй болно
Би: -_- 010*********
Жунхён:Баяртай миний үзэсгэлэнтэй ЗАРЦХАН минь (явах) *Өөрөө хавханд минь гүйгээд ороод ирж байгаа юм биздээ сонирхолтой юм гээч…*
Өрөөндөө орон дэрээ урагдтал шидэж цохиж зулгааж гарлаа. Би хэзээ ч ингэж бачимдаж үзсэнгүй хараал ид! За яахав хурдан өгөөшөө олоход л болно. Гэхдээ би энэ Ким захирлын гэр бүлээс салахгүй юм биш биздээ??? Ээ бурхан минь… Гэхдээ бодоод байсан би аавтай нь учир ургуулж хүүтэй нь унтсан юм байна… Жон Бюнхи чиний амьдрал ч салат шиг л зунгааралдсан зууралдсан юм болж байх шив.
**********
Хэдэн хоногийн турш ТаО-р хичээл заалгалаа. Мэдээж тэр их сургуульд мөнгө төлж орж чадахгүйгээс хойш толгойгороо л орох зам байхгүй. Бурхан минь энэ ч тоглоом биш бололтойдог шүү… Мэдээж юу гэж тайван хичээл хийхэвдээ! ТаО-с өдөрт 4 цаг хичээл заалгаж харин ТаО 12 цаг ажил дээрээ байдаг. Өөрөөр хэлбэл тэр надаас болж 4хөн цаг унтаж байгаа. Энэндээ гэмшдэг ч гэсэн тэр надад өөрөө л зүгээр гэсэн хойно яая гэхэв. Харин чөлөөт цагаараа гадагшаа гараад явчихна. ТаО-г ажилдаа явсны дараа Жунхён манайд ирж надаар хөлөө бариулж хоол хийлгэж иддэг болсон. Ёстой нээрээ идсээр байгаад энэний булчин өөх болохнээ! Ийм байдлаараа аль хэдийн нэг сар өнгөрчээ. Энэ хугацаанд овоо их юм мэддэг болсон. Гэхдээ сарын турш ямарч орлогогүй байсан нь л тиймхэн байна. Удахгүй сургуульд орох шалгалтаа өгөх болохоор шалгалтандаа л сайн бэлдэж байгаа. Ямар азаар би юм сайн ойлгодог юм бэ? Харин ТаО манай дүүг олохоос гадна нилээн ажилтай болохоор гэртээ харагдах нь багассан. Жунхён аалз ч бас бага ирдэг болсон. Сургуулийх нь шалгалт ойртож байгаа гээд хааяа нэг утсаар ярьж хүний шар малтана. Энэ заавал ингэх шаардлагатай л юм байхдаа! 1 сар гэрийн мухар сахисаар жин нэмж бие ч хөшингө байдалтай болчихож. Тйймээс ТаО-н бэлтгэлийн цамц өмсөөд шорттойгоо гарлаа. 7 сарын хагас болоод ч тэрүү гадаа ид халуун болж байлаа. Ийм халуунд гүйнэ гэвэл ч би урсаж дуусах юм байнадаа. Дэлгүүрээс мөхөөлдөс аван зам даган алхлаа. Гэтэл хойноос хэн нэгэн холдоорой гэж ориллоо. Гайхаад эргэж харахын завдалгүй нэг дугуйтай хүн намайг мөргөөд өөрөө ч бас зам дээр шидэгдлээ.
?:Хөөе охион зүгээр үү бэртээгүй биз
Би:Зүг—- *Жоохон баашилж байгаад эмчилгээний хэдэн цаас салгадаг хэрэг ээ* аа өвдөж байна толгой эргээд байнаа *Ашгүй шорттой гарч ирсэн нь болсон байна шүү өвдөг шалбарчихаж* хөл хөл
?:Алив би чамайг үүрээд эмнэлэг дээр очъё (малгайгаа авах)
Би:Аа хөл— *Энэ чинь нөгөө—* аан за (үүрүүлэх)
?2:Ёстой нэг би чамд хэлсэн ш дээ жолоогоо сайн барь гээд байхад чинь алцаганаад айгаад байна л гээд байсан ядаж наад нэг 2 татдаг төмөр байгааг харсангүй юу чи?!
?1:За дуугүй бай ядаргаатай юм чи хөөе ямар номлогчийн хүүхэд үү? Солиороод байдгым
?2:заза  наад охиноо хурдан үүр
?1:Би ганцаараа юу
?2:Тэгээд би үүрэх юм уу хэн дайрлаа
Би:Ёооё хөл…
Энэ 2 2ула миний жагсаалтад орсон залуус байна. 2ула л дажгүй юм. Ингэхэд бурхан надад хэтэрхий их боломж олгоод байна уу эсвэл би угаасаа ийм ёндоотой охин билүү? Тиймээ энэ 2той нүүр нүүрээ харалцаад авсан юм хойно ангид нь ороход учир нь олдож л таараа. Эхлээд гэнэн цайлган охин болж нүдэнд нь өртөх хэрэгтэй. Эмнэлэгт очин хэрэгтэй хэрэггүй баахан эм түрхүүллээ. Эмч нар бас паналдхымаа. Толгой нь доргисон байна гавлын яс нь гэмтээгүй нь аз болж ч гэх шиг нэртэйгээр нь мэс засалд оруулчихгүй яасын болдоо…
Би:Баярлалаа
?1:Уучлаарай
Би:Зүгээрдээ дугуйгаа болгоомжтой унаарай
?2:хэлээд юугхэв
Би:Ингэхэд чи дугуй унаж чаддаггүй юм уу
?1:Харин (толгойго маажих)
Би:Хэхэ та 2 дандаа тэрүүгээр дасгал хийдэг юм уу
?2:Ммхан харин чамайг өмнө нь харж байгаагүй юм байна шинэ оршин суугч уу
Би:Тиймээ нүүж ирээд удаагүй (үсээ хойшлуулах)
?1:Өө тэр Жунхён ирж байна
?2:Тийм байна юу хийж байгаан бол
?1:Ханиад хүрчихсэн гэсэн байх аа Жунхён! (орилох)
Би: *Юу вэ бас танилууд юм уу? Гай гай гай хаанаасаа гараад ирдэг гай вэ * за би ингээд—-
?2:Хүлээж бай нэг дүүрэгт бүр нэг гудамжинд амьдардаг юм чинь нэр усаа мэдэлцээд авъя л даа
Би:Нөгөө би ажил—
Жунхён:Сайн уу 2оо юу хийж байгаан
?2:Харин энэ нэг юм дугуй унаж сурмаар байна гээд хүн шалаад болдоггүй тэгээд гарсан чинь нөгөөдөх чинь өөрийгөө ч гэмтээгээд өөр хүнийг ч гэмтээчихсэн
Жунхён:Аан… Хаха
?1:Яасан
Жунхён:Гүгү яагаачгүй хихи
?2:Бас нэг гудамж гэж байгаа. Чамайг хэн гэдэг вэ
Би:Аан намайг Жон—
Жунхён:Жон Бюнхи гэдэг… мөн үү
Би: *Энэ муу чинь…* яаж мэдсийм намайг өөрөө таньдаг билүү
Жунхён:Үгүээ шортон дээр чинь хатгамалаар оёчихсон байна. За 2о хичээл амарцан ойрд уулзаагүй юм байнашд ийшлэх үү (явах)
?1:Аан за. Дараа тааралдана гэж найдъя
?1,?2:Баяртай (явах)
Бурхан минь энэ хүн миний амьдралд гай болж дуусахгүй юм байна л даа! Жаргах замын садаа! Урвагар юм явсаар гэр лүүгээ явлаа. Хаха гэрлүгээ гэснээс тэр чинь ТаО-н гэр— Oh my dog!!! Нээрээ ТаО өнөөдөр найз охиноо гэртээ авчирна гэж байсан ш дээ! Ёстой нэг энийг мэдсэн бол ТаО-с мөнгө авдаг байжээ. За байз одоо 7 болж байна. Мэдээж найз охиноо гэртээ хонуулах нь тодорхой юм чинь гадуур хонох л байлгүй тиймээ тэгэхээр надад цаг байгаа гэсэн үг. Гэр лүү хар хурдаараа гүйлээ. Очтол… тиймээ би хожимдсон бололтой! Өрөөний гэрлүүд бүгд бүдгэрчихэж ойлгомжтой… Мэдээж сайхан мөчийг нь балласан хүнд хэн л дуртай байв гэж дээ. Тиймээ Жон Бюнхи гэртэй үлдэхийн тулд золиос гаргаад нэг өдөр гадаа хонох нь дээ! За яахав сураагүй юм биш
Саравчин дээр цамцаа дэлгэж тавиад дээшээ харан оддыг ширтэн хэвтлээ. Цагаа харах гээд утсаа хартал дуудлага ирлээ. Хэнээс байхавдээ эрлэгийн элчээс минь
Би:Бас яах гээв
Жунхён:Задарсан зарц шүү! Чи **** буудлын 408 өрөөнд ирээдэх дээ
Би:Яах гэж
Жунхён:Хэлснээ мартчихаа юу айн
Би:За яахав! Харин надаар ямар нэг гаж буруу үйлдэл хийлгэх гэж байгаа бол санасны хэрэггүй шүү
Жунхён:Хөөе би байнга ор дэрний ажил боддог хүн биш! Би чинь бас айн амьд—
Би: (таслах) ядаргаатай амьтан бэ (босох) хийх юм байхгүй айлын хаалга манаж гудамжинд хэвтэж байхаар ядаж цаг хороож очсон болохоос доо (явах)
Явсаар явсаар нөгөө буудлыг нь олоод 408 дугаар өрөөнд орлоо.
Жунхёны талаас
Минху Ки 2той уулзчихаад цаг хэд болсоныг ч анзаарсангүй. Ки-н гэрээс гараад явж байхдаа Бюнхигийн гэр лүү хальт харвал үүдэндээ хэвтэж байлаа. Ццц хөөгдчихсийм байхда… За яахав эзэн нь зарцаа ганц удаа өршөөхөөс…
**********
Би:Яасан их уддаг юм
Бюнхи:Хуц! Ирж байгаад их юм гэж бод!
Би: *Дахиад дахиад! Хүүр гэж муухай ааштай шулам* хөл барь!
Бюнхи: (гарныхаа боолтыг үзүүлэх) эмнэлэг дээр таарсан байхаа би гараа шалбалчихсан
Би: (зэхэлзэх) чи тэндээс гудас аваад энэ доор газар унт
Бюнхи: О.о яах гэж
Би:Би ганцаараа унтахаас айгаад байна. Тийм болохоор чи өнөөдөр надад хань болоод унтчих за юу ямар чамайг тэврээд хэвтэлтэй нь биш (цаашаа харах) явсан байвал чамайг таньдаг бас унтсан гэдгээ хэлж орхино шүү
Бюнхи: (санаа алдах) ойлголоо ойлголоо надад л сайн биз (ороо засах) ингэхэд ээж чинь чамайг гадуур хонож байгааг чинь мэдсэн үү
Би: *Нээрээ ээж! Ёстой нээрээ… заза өглөө эрт очиход л болно ш д* мэдэж байгаа найзындаа очиж хононо гээд тэгсэн өдөр таарсан Минху байнашдээ тэр найз охинтойгоо юу яах гээд тэгээл жийгдээский
Бюнхи:Найз охинтой байсан юм уу
Би:Яасан сонирхоо юу? Хэрэггүй л болов уу тэд үерхээд 7 жил болж байгаа чам шиг хоролмаа нар тэдний хооронд за байз (хуруугаараа тоолох) 10 давсан. Тэгсэн ч тэдний агуу хайр (гараа зангидах)
Бюнхи:Өлсөөд байна чи хоол идсэн үү
Би:Өлсөхгүй байна ганцаараа гудар!
Бюнхи:Угаасаа тэгэх гэж байнаа (гал тогоо орох)
Гоймонгийн үнэр хамар сэтлэх шахам гайхалтай сайхан үнэртэж байлаа. Ходоодны шүүс ялгараад яг үхэхнээ Минху Ки 2той пиво ууж солиорч байхыхаа оронд юм идэж байхгүй яахав дээ… за яахав зүгээр ус уухаас…
Босон гал тогоо ортол пүү нөгөөдөх чинь гоймонгоо сорж өгчийнөө намайг анзаарсанчгүй… Би:Ямар заваан иддэг юм бэ
Бюнхи:Яасан юм зүгээр л байнашд (идэх) сайхан байна хөөе хөргөгчнөөс кимчи гаргаад өгөөч
Би:Надад будаа агшаагаад өгөөч
Бюнхи:Өөрөө хоолоо бэлдээд идэж чадахгүй бол амьдарсаны хэрэггүй шүү
Би:Хөөе энэ бол туш—
Бюнхи: (хэхрэх) бослоо бослоо
Би ч умгар царайлсан юм хоосон аяга халбага барин ширээний ард ходоодоо хонхолзуулан сууж байхад энэ дэлхийн хамгийн жаргалтай боол маань цадчихсаан дуу аялангаа будаа угаан зогсох нь юутай харуусхлтай! Ёстой нэг өлсөж үхэхнээ кимчигээ дангаар нь ч болтугай идэхээс…
Миний талаас
Будаа угааж дуусаад агшаагчинд хийчихээд эргэж хартал нөгөөдөх чинь хамар аман дээрээ кимчи болгочихсон юм ходоодоо барин сууж байлаа. Ганц хоёр кимчи тамшаалан идэж байхыг нь харсан яагаад ч юм нэг л дотно санагдаж байлаа. Тиймээ би ч бас зүрх сэтгэлтэй байсан юм байна. Хэн нэгнийг хараад ямар нэгэн сонин мэдрэмжийг мэдэрч байгаа би ч бас зүрх сэтгэлтэй юм байна магадгүй энэ цээжин дотор багтаж ядан цохилох энэ жижигхэн зүрх минь хэн нэгнийг хайрлаагүй 23 жил болсон болохоор ингэж ихээр тэмүүлж байгаа байх… гэдгийг би тэр богинохон мөчид л ойлгосон.
Жунхён:Хөөе наад будааг чинь хүлээж тэсэхгүйнээ наад хөргөгчинд чинь янз бүрийн идчихмээр юм алга уу
Би:Хөөе өөрөө жоохон сумтай юу үгүй юу чи хаана байгаа билээ
Жунхён:Буудалд юу гэж
Би:Цццц баян айлын хүүхэд байж буудалд ороод арай өрөөний үйлчилгээ авч үзээгүй л гэж битгий хэлээрэй
Жунхён:Аан тиймшд (өрөө рүгээ гүйх)
Би:Ццц би ч гэж будаа агшааж л байдаг тэнэг эзний боол тэнэг байхгүй гээд ч ер нь яах билээ дээ
Будаа агшаагчаа салгаад галын өрөөний гэрлийг унтраан газар ороо засах гэтэл
Жунхён:Одоо би хоол иднээ түр байжий
Би:Миний нүд анилдаад унтмаар байна хөөе өнөөдөр өдөржингөө гадуур алхчихсан хөл бүр ч их өвдөж байна
Жунхён:Өдөржингөө алхсан юм бол нүл хөлс байгаадаа усанд орооч чи заваан юм
Би:Өө яахав яахав чамайг ямар бодолтой энэ үгийг хэлснийг чинь мэдэхгүй ч би—–
Жунхён: (дээрээс дараад хэвтэх) би (ойртох) үргэлж (ойртох) +18 (чихэнд) боддоггүй! (орилох) хүн тийм юм байнга боддоггүй гээд байхад яах гэж хүн гаж донтон болгох гээд байгаа юм?!!!
Би:Ваа ор чинь их зөөлхөн юмаа (түлхэж холдуулаад таван хошуу болж хэвтээд) хөөе чамайг хоолоо идэж дуустал би энд хэвтлээ шүү
Жунхён:Дураараа болохгүй юу чи! Угаасаа юу сайхан дур сайхан гэдэг биздээ
Би: (дэр дэрлэх, нүдээ аних) цэцэн болох гээд ядчихсым
Жунхёны талаас
Зөөгчөөс хоолоо авж идэх хоорондоо Жон Бюнхи гэх учир нь үл ойлгогдох охиныг ширтэн суулаа. Яагаад би энэ охиныг МУУ зүйл хийсэн охин гэж бодоод байгаа юм бол? Яагаад энэ охиныг өрөвдөж туслах сэтгэл төрөөд байгаа юм бол? Яагаад энэ охиныг юу ч хийсэн зөвхөн тэрний талд орно гэсэн бодол төрөөд байгаа юм болоо? Энэ охин үнэхээр нууцлаг. Нүдийг нь харахад хэн нэгний төлөө юу ч хийж чадахаар хүн шиг харагддаг ч тэр хэтэрхий сул дорой бас тэрэнд ээж аав байхгүй харин ганц дүүгээ хайж олохын тулд тэр ажил хийж сургуулиасаа гарсан. Гэхдээ тэр одоо хичээл хийж манай сургуульд орох гэж байгаа. Тэр дүүгээ олохоо зогсоож өөрийнхөө ирээдүйг бодох гэж байгаа юм болов уу ? Хэрэв үгүй бол тэрэнд сургуульд сурах ямар шаардлага байгаа юм бол? Хамгийн гол нь тэрний нууцыг мэдэх тусам тэр надаас холдоно. Ёооо Ким Жунхён чиний амьдрал зүв зүгээр яаг сайхан шулуун замаар давхиж байсан биздээ? Одоо болохоор нэг газраа удаан яаж ч чадахгүй зогсоод байх юм! Чи хэзээ ингэж нэг охины тухай ингэж бодол болж суудаг болчхоов! Энэ асуудал шүү жинхэнэ асуудал арай би өвдчихсийм биш биздээ О.о гүэ гү зүгээр
Бюнхи: (уйлах) Юнхи Юнхи… та надад мөнгө өгөхгүй юм бол эхнэрт чинь өөрсдийнхөө тухай хэлэх болно шүү Ким захирлаа! ТаО манай дүү…
Би: *Юу болоод зүүдэндээ хүртэл аавыг сүрдүүлээд байгаа юм бол?*
~Муу охин~  5-р хэсэг
Миний талаас
Өглөө сэрэхэд тэр үнэхээр газар унтаж байлаа. Тиймээ муугүй л юм… Харамсалтай нь босохдоо би тэрний гэдсэн дээр гишгэж орхилоо. Энэ үйлдэлдээ яагаад ч юм их харамссан шүү
Жунхён:Хөөе чи яаж байгаа юм бэ
Би:Сүртэй юм! (даваад гарах)
Жунхён:За яахав надтай ингэж харьцаж байгаа юм биздээ (босох) тиймээ за яахав чи—-
Би:Ээж чинь хүлээж л сууж байгаа байх даа
Жунхён: О.О (сандрах) нээрээ алив өрөөсөн оймс олоорой
Би:Заваараад бай би юм идэж байна
Жунхён:Хүний үнэргүй охин юм даа (идэж байсан талх булааж аваад идэх) баяртай тэр гэр шиг юм ругаа үхчихгүйхэн шиг яваарай (ваях)
Би:Юу вэ *Надад анхаарал тавьсан анхны хүн… бурхан минь солиорохнээ*
Тайван гэг чинь алхсаар ТаО-н гэр лүү явлаа
7 хоногийн дараа
Би:Уучлаарай 307 тоот өрөө хэдэн давхар юм бол?
Жижүүр:2 давхарт байгаа
Их сургуулийн шалгалтанд хамраасаа цус гартал хичээл хийсний минь үр дүн
Би: (амьсгалах) мөнгө… сайхаан… өө ашгүй тэр байна
Үүдээр орохоосоо өмнө нэг гүнзгий амьсгаа авчихаад хаалганы бариулаас барин хүчтэй гэг чинь онгойлгон орлоо. (Их сургуульд хичээл яаж явагддагыг сайн мэдэхгүй болохоор за нэг тэгс ингэсхийгээд л бичлээ шүү ойлгоорой 🙂 )
Ангид ортол хичээл ороогүй бололтой зарим нэг нь ном уншиж зарим нь унтаж зарим нь цаас зажилж нэгэн лүгээ шидэн хэсэг бүлэг хүмүүс нөтбүкээрээ ямар нэгэн зүйл шимтэн үзнэ. Охид нь нүүр амаа будаж зарим нь бүтэлгүй дурлалаасаа болж уйлж унжина. Ццц нэг ангид нэг өдрийн дотор хүний амьдралын бүхий л үзэгдэл явагдаж байх шив дээ! Тэр дотроос хэсэг хүмүүс нүдэнд минь өртлөө. Мэдээж Жунхён бас нөгөө 2 найз бас нэг 2 юмтай сууж байлаа. Таньдаг мэддэг юм болохоороо тэдэн лүү очлоо.
?:Өө тэр нөгөө охин мөн үү Бюнхи байхаа (даллах)
Би: (инээх) сайн—
Охин:Хөөе чи хэн юм (урд хөндөслөх)
Би:Шинээр орж ирсийн
Охин:Манай ах нартай танилууд юмуу
Би: *Сул дорой царайлах нь л чухал* өмнө нь нэг удаа
Охин:Сонс! Манай ах нар чам шиг юмыг анзаарч харахгүй болохоор хажууд нь наалдах гэсний хэрэггүй шүү! (явах)
Би:Харж л байя-амандаа
Тэдэн дээр очиход Жунхён ч амлалтандаа хүрэн санаж ядан царайлна. Харин нөгөө 2 нь л намайг танимар ядан нөгөө 2тоо танилцуулна. Өнөөдөр ч яахав тэгс ингэсхийж нэг нэгэнтэйгээ танилцаад өнгөрлөө. Харин тэр Тэмин гэх нь надад тийм ч сайхан сэтгэл төрүүлсэнгүй. Үргэлж дуугүй царайлаад л… Хичээл ч таран бид хэд нэг газар суухаар боллоо
Ки:Бюнхи бид охидыг үргэлж доогуур үнэлж тэдэнтэй харьцдаггүй (уух) харин чи бол илүү маяггүй охин чи надад таалагдсан шүү алив нэг үнэрлье (хошуугаа цорвойлгох)
Жунхён: (холдуулах) заваан гар!
Унью:Чи бидэнд өөрийнхөө тухай ярь л даа танилцсанаасаа хойш бид л өөрсдийгөө яриад байлаа
Жунхён:Наа чинь ай—
Би: (хөл дээр нь гишгэх) аав ээж маань хөдөө аж ахуй эрхлэдэг. Эгч маань Америкт сурч байгаа л даа. Яваандаа сайхан найзууд болохоор та нар намайг мэддэг болох байхаа. Яагаад ч юм надад охид дургүй байдаг болохоор найзгүй их хэцүү байдаг байсан юм
Жунхён: *Поо яаяа яасан айхтар худалч хүүхэн бэ энэ чинь! Ёстой жүжиглэж байнаа пээ тэр хараад байгаарай худлаа айлгүйтэж инээгээд көө ерөө үсээ чихнийхээ ардуур оруулж эдр энэ нээрээ юуны тулд ингэж жүжиглээд байдаг байнаа* За сайхан дуу дуулнаа
Би:Дууг чинь би сонгож болох уу
Жунхён:Яахав тэг л дээ
Би:Selene 6.23
Жунхён:Юу???
Би: *Яасан сачий чинь хүрэхгүй юу хахаха* яасан хэцүү дуу сонгочихсон уу
Жунхён:Үгүээ зүгээр л энэ дуу их утга учиртай дуу байгаа юм
Жунхён өрөөний голд зогсон дуулж эхэллээ. Эхлээд нүдээ аниад дуулахад нь үл тоох сэтгэл төрж байсан ч сонсох тусам тэр хэн нэгэнд зориулж энэ дууг дуулаад байгаа мэт санагдаж байлаа. Хичнээн дуудсан ч тэр минь харахгүй байна…
******
Минху:Ки миний ханиа хаана байнаа
Ки:Хань нь энд байнаа (найгах)
Унью: (зогьсох) та нар ах-мад хүн хүндэл-ж мэддэггүй юмуу айн! Эхлээд намайг хүргэж өг
Би:Тийм шүү нэгнийгээ хүргэж өгсөн нь дээр байх. Бас өнөөдөр их баярлалаа шинэ ангид ороод яанаа гэж бодож байсан ч би сайхан найзуудтай боллоо
Ки:Харахаар л идчихмээр байхынмаа
Нөгөөдүүл бужигнаж байх хооронд би Жунхёныг холдуулан тэрнээс Тэминий тухай асуулаа.
Жунхён:Яагаав нөгөө **** компаний бага хүү нь шдээ. Тэмин хойд ээжтэйгээ амьдардаг болохоор их дуугүй болчихсон.
Би:Аан
Жунхён:Чиний асуултад би хариулсан юм чинь одоо минийх! Чи бидэнтэй дотносож яах гээд байгаа юм?
Би:Тодорхой биш байна гэж үү мэдээж мөнгө! Цаадуул чинь хүлээгээд байна (явах)
Тэдэн дээр очин хамгийн эхэнд Унью-г хүргэж өгөхөөр болон Унью-н гэрийн зүг явцгаалаа. Ки Минху 2 ар гэртээ ажилтай амьдрал ахуйтай хүмүүс гээд түрүүлээд явцгаахад Жунхён тэр хоёрыг нэмж уух гэж байгаан гэдгийг надад хэлж өглөө. Жунхён урд гаран Унью-г түшин явахад хойно нь Тэмин бид 2 дуугаа хураан явцгаалаа. Би ч тэрнийг юм дугарахыг нь хүлээгээд тэссэнгүй
Би:Ингэхэд Тэмин чи яагаад юм ярихгүй байгаа юм
Тэмин: (тамхи асаах) юу ярих ёстой гэж (над руу харах)
Би:Зүгээр л нтр юм ярьж болно ш дээ үргэлж л дуугаа хурааж яваад байх хэцүү биш гэж үү
Тэмин:Яагаад ийм болсныг минь сонсох чамд хэцүү байна
Би: (ойртох) найзынхаа зовлонг хуваалцах чинь найзын үүрэг ш дээ
Тэмин:………
Жунхён: (хойшоо харах) та 2 юугаа яриад байгаан бэ надад туслахгүй юм уу
Би ч очин Унью-г бүсэлхийгээр нь тэврэн нэг гарыг нь мөрөн дээрээ давуулан явлаа. Удалгүй Унью-н гэрт ирэн оруулж өгөөд Жунхён Тэмин бид 3 хаашаа явахаа ч ярилцаагүй мөртлөө зүгээр л зам даган дуугүй алхлаа.
Жунхён:Гэр чинь хаана байдгым бид 2 хүргээд өгье
Би:Тэмин болно гэж үү
Тэмин:Гэртээ эрт очлоо гээд яахавдээ хүргээд л өгье
Би:Баярлалаа манайх ****д байдгым
Тэмин хойно гаран алхсаар л… Харин Жунхён надад сургуулийнхаа бас ангийнхаа хэдэн согогтой хүмүүсийн тухай ярьж өглөө. Тэрний яриа нь үнэхээр инээдтэй байсан болохоор би инээхгүй байхын арга байсангүй. Жунхён математикийн багшдаа дургүйгээ ярин тэрнийг дуурайн тоглоод л… хамгийн анхны инээлгэсэн хүн. Энэ хүн миний анхны гэсэн бүхнийг авч байх шиг байна яг л соронз мэт анхны шөнө… надад хамгийн анх анхаарал тавьсан хүн… хамгийн анх инээлгэсэн хүн… тэр энд тэндгүй гарч харайн цовхчин гарнаас минь хөтлөн тоглож байгаа нь гээд л тэрний бүх зүйл нь цагаахан юм. Хэдий анх ирээд хэн гэдгийг нь ч мэдэхгүй хүнтэй унтахад нь буруу ойлголт авсан ч одоо тэрний тухай бодол маань өөрчлөгдөж байна. Замдаа бид зүгээр яваагүй. Айлын хонх дарж зугтахад Тэминд хэлэхээ мартан айлын эзэнд Тэминийг загнуулаад л… нэг л мэдсэн гэрийн үүдэнд ирчихсэн байлаа. Унью-н гэрээс манай гэр хүртэл 5 км байхад бид дэндүү хурдан ирсэн мэт санагдан дахиад тэр хүнтэй цуг байхыг нууцхан хүсч байсан ч Жунхёд хэтэрхий их татагдаж болохгүйгээ мэдэн өөрийгөө зогсоолоо. Тэдэнд баяртай гэж хэлэн гэр лүгээ орлоо. Гэрт ороход ТаО юу болсым бүү мэд хоол хийн амандаа дуу аялан зогсож байлаа.
ТаО:Өө Бюнхи яасан оройтож байхым
Би:Шинэ найзуудтайгаа суусымаа
ТаО:Тэгээд царай чинь яагаад ийм сонин байгаа юм
Би:Юу ч болоогүээ (ширээнд суух) хоол чинь болж байгаамуу
ТаО:Найзуудтайгаа идээгүй юм уу
Би:Эрчүүд болсон хойно хоолноос илүү архи пиво тамхи л гэх юм байна шд
ТаО:Нөгөө Ким захирлын хүү чамтай нэг анги биздээ
Би:Ммхан… гэхдээ ТаО би… би хүнд сайн болж байх шиг байнаа. Чи сайн хүнтэйгээ цуг байхдаа ямар байдаг вэ
ТаО:Ммм нэг тийм тэрнийгээ харах болгонд ахин шинээр дуралж байгаа мэт мэдрэмж төрж барьж аваад үнэсмээр байдаг гарнаас нь атгасан бол хэзээ ч тавьмааргүй байдаг нэг тэвэрсэн бол цаг хугацааг яг тэр мөчид зогсоохыг хүсдэг өөрөөр хэлбэл там шиг диваажинд байдагдаа
Би:Яагаад там шиг диваажин гэж
ТаО:Тэрэн лүү минь өөр залуус харахад уур хүрч хажуугаар нь зөрөхдөө өдөж хоргоовол шууд л цохиод авахыг хүсч дэлбэртлээ уур хүрэх ч тэрэндээ тийм их хайртай гэдгээ мэдрэх тэрнийгээ хуурахгүйгээр гомдоохгүй хайрлаж чадах юм байна гэдгээ мэдэрдэг
Би: -_- заза би сайн болоогүй юм шиг байна
ТаО:Тэнэгээ! Энэ бол хосуудын хоорондын сэтгэл. Харин чиний хувьд бол чи шохоорхож байж ч магадгүй яагаав түр зуурын шохоорхлоо хайр гэж андуураад салцгаасан хос хоёр хүн тутмын нэг нь байгаа. Тэгэхээр сэтгэлээ илчилхээсээ өмнө хайр уу шохорхол уу гэдгээ ялгах хэрэгтэйдээ
Би:Аан…
ТаО:Бас хувьдаа зөвлөгөө өгөхөд чиний энэ амьдрал амьдрал биш! Чи хайргүй хүнтэйгээ гэрлээд эхэндээ жаргалтай байх л байх. Хүсч мөрөөддөг зүйл чинь чиний гар дүүрэн байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам чи хэн нэгний хайрыг хүсч хэн нэгнийг хайрлахыг хүснэ. Гэхдээ чи тэндээс гарч чадахгүй. Ийм хоёрын хооронд амьдралаар яах гээд байгаа юм?! Дүүгээ ирэхээр чи дүүгийнхээ царайг яаж харах гэсэн юм
Би:… гэхдээ… заза би өрөөндөө орлоо
ТаО:Хатуу үг хэлчихвүүдээ-амандаа
Өрөөндөө орон бүгдийг эргэцүүлэн бодлоо. Ххнн энэ ТаО-с нэг болно шүү! Толгой эргэчихлээ. Гэхдээ Жунхёнд би хайртай бол яанаа? Мэдээж бид хоорондоо хайртай боллоо гэхэд Ким захирал хэзээ ч намайг хүлээн зөвшөөрөхгүй байх л даа… тиймээ Жунхён бид 2т ирээдүй байхгүй юм чинь тэрнийг аль болох бодохгүй байхыг хичээе…
Цаг хугацаа урсан одсоор оюутны амьдралд ч дасч улирлын шалгалтаа онц дүнтэй өгч нэг юм амарлаа. Харин нөгөө 5 залуу маань амралтаа тэмдэглэж зугаалгаар явахаар боллоо.
Ки:Хөөе Бюнхи чи манайд хоноод хоол бэлдчих тэгээд цуг явахад л болношд
Минху:Зүгээрдээ манай Ки муухан эмэгтэйтэй адил хүчтэй юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу
Ки:Юу гэнээ (элэгдэх) байшинд очоод чамайг янзлахаа мэдъяа!
Би:Хэхэ Ки зөвшөөрч байвал надад бол дургүйцэх юм алгаа
Жунхён:Хөөе хөөе зүгээр байгаарай хэн хэнийд хононоо? Бюнхи Ки-г басах хэрэггүй шүү эр хүн л бол эр хүн байдгым. Чи ийм үг мэдэх үү эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж
Би:Зүгээрдээ Ки бас та нар бүгдээрээ сайн хүмүүс ш дээ. За Ки явцгаах уу
Ки:Минху хаана байна
Минху:Би хаашаа алга болдгын тэгж ч чамайг баярлуулахгүй шүү! За Бюнхи явах уу (сугадах)
Ки: (сугадаад өөр лүгээ татах) Бюнхи манайх руу явна л даа!
Ки Минху 2т сугадуулсаар сугадуулах ч гэж дээ нөгөө таталцаж түлхэлцдэг тоглоом шиг л явлаа. Ки-н гэрт хүнгүй учраас Минху ч бас цуг хонохоор боллоо. Гэхдээ Минху Ки 2 архины хаан байхаа 5 шилийг уучихаад нүд нь сүүмийснээс өөр юм алга ганхах ч гүй зүв зүгээр суугаад л… ёстой бахархал төрсөн шүү… маргааш бид аялалдаа гарна………
За ямархуу байна? Удааж оруулж байгаагаа мэдэж байгаа уучлаарай. Цагаан сар болох гээд бөөн л юм болж байна. Тэгээд бас үйл явдал нь хурдан байгааг мэдэж байгаа. Угаасаа би их хэсэгтэй бичье гэж ч бодоогүй. Тийм болохоор 10 хэсэг дотроо л багтах байх. Тэгээд бас санасан дээрээ хэлэхэд хичээл ороход би өгүүллэг бичиж чадахгүй ч oneshot-д бичнээ. Хэхэ бас зүгээр сууж чаддаггүээ хичээлээ яая гэж байж бас… гэхдээ уншигчиддаа их дасчихсан болохоор та нараасаа урмын үг авахад хичээлээ хүртэл сайн хийгээд байдгым сонин ч гэсэн би ийм хүнн хойно яая гэхэв… тэгээд бараг ихэнх kpop-д эксотик юм чинь тэгээл Эксо-р л бичих байх тэ? Тэгээд өөр хамтлаг нэмэхийг хүсч байвал доор бичээд үлдээчихгүй юу дөө муриач админ нь энэ ондоо багтаагаал бичээд өгнө 😀

image

11 thoughts on “~Bad girl~ 2,3,4,5-р хэсэг”

Сэтгэгдэл бичих