(Дууссан) Bad Girl I

BAD GIRL 1-р хэсэг


~Муу охин~ 1-р хэсэг
Ким захирал:Маргааш ирэхгүй байж болно. Маргааш гэр бүлээрээ зугаалгаар явах юм л даа.
Би:Сайхан юмаа гэр бүлтэйгээ
Эхнэр нь:Өнчин байлаа гээд гэр бүлгүй болно гэсэн үг биш шүү дээ. Хэзээ нэгэн цагт чи нөхөртэй болж дараа нь хүүхэд төрүүлээд өөрийн гэсэн гэр бүлтэй болно шүү дээ. За орой болчихлоо явдаа.
Би:За—
Ким захирал:Юу түр хүлээгээрэй. Чи миний өрөөний ширээний буланг бас номын сангуудын тоосыг дутуу арччихсан байсан. Явахаасаа өмнө арччихгүй юу
(Эхнэр нь-Эгч)
Эгч:Энэ хүнийг дээ
Би:За одоо арччихъя даа.
Том өрөөнөөс гаран захирлын өрөө лүү орлоо. Хувинтай ус алчуур… Энэ бол халхавч!
Яг л миний бодсоноор захирал араас орж ирлээ. Тэр миний хөхийг базлан цээжин дотор минь мөнгө хийн бөөлжис цутгам үнэсэнэ. Гар нь биеийн минь энд тэндгүй хэсүүчлэн гуя өгзгийг минь базлана.
Захирал:Сайн охин (үсээр оролдох)
Би:Захирлаа би мөнгө сайн олох хэрэгтэй болохоор иа мөнгөө нэмж өгч болохгүй гэж үү
Захирал:Би их харамч хүн болохоор (түшлэгтэй сандал дээр суугаад намайг өөр лүгээ харуулан суулгаад) чамаас ихийг авмаар байна
Би:Энд боломжгүй ш дээ… эсвэл би энд амьдарч байх юм уу
Захирал:Нээрээ сайхан санаа байна шүү. Яахаараа ийм ухаантай хөөрхөн сайхан биетэй төгс эмэгтэй болдог байнаа. Хэрэв чиний насан дээр байсан бол чамтай хэдэн шөнө алгасалгүй байх байсан шүү
Би: (босох) эзэгтэй орж ирэх нь байна нэг ном аваад гар.
Захирал:Ойлголоо.
Тиймээ би мөнгөний төлөө энэнээс ч илүүг хийж чадна. Мөнгө… магадгүй ммний сэрлийг боодолтой мөнгө л хөдөлгөх байх ХАХА! Энд хонож байна гэвэл захиралаас илүү их мөнгө салгаж чадах нь байна!
Тоосыг нь арчсан болоод өрөөнөөс гарахад захирал юу ч болоогүй мэт ном уншин сууна. Үнэндээ тэр номны хавтасны цаана эротик сэтгүүл байгаа. Харин эгч юу ч мэдэхгүй жимс арилган сууна. Харин би эгчид энд хонож ажиллаж болох эсэх ээ асуухад эгч дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Эгч нэг ч охингүй болохоор намайг өөрийнхөө охин шиг л үздэг. Заримдаа миний энэ үйлдэл буруу мэт санагддаг ч одоо яая гэхэвдээ! Энэ хорвоод чинь овсгоотой нь л амьдарна.
Маргааш ч гэсэн би ирдэг цагтаа тэр гэрт очлоо. Тэр гэрийнхэн аль хэдийн явсан байлаа. Би ч эгчийн зааж өгсөн өрөөнд нь юмнуудаа тавьчихаад тэр гэрийг бүхэлд нь цэвэрлээд дараа нь завинд ус тосон усанд орлоо. Яг л тэр том гэрийн эзэгтэй болсон мэт санагдан хажуудаа байсан хундагатай дарснаас шимэн өөрийнхөө аз жаргалын төлөө хундага өргөлөө. Жон Бюнхи одооноос чи хэнээс ч дутахааргүй амьдрах боллоо.
Халаадаа нөмрөн яг л сурсан мэт гал тогоо орон хүйтэн пиво задлан уулаа.
Гэнэт өмнөх амьдрал минь санаанд орлоо. Дүрэмт хувцасгүйгээсээ бас хичээлийн номгүйгээсээ болж самбарын өмнө гараа өргөн нулимсаа тэвчин зогсож байснаас авхуулаад өдрийн хоолон дээрээ хоолны сав дүүргэн элс хийж авч явж хүүхдүүдэд хоосон гэдгээ харуулахгүй гэж хичээдэг байснаа дан будаа кимчи авч ирч хүүхдүүдэд шоолуулж байсан үе гээд багш нар хүртэл үл тоомсорлож байсан үеийг бодоход л зүрх шимшрэн тэр хүмүүсийг алахыг хүснэ. Гэнэт хаалга дугаран онгойлоо. Цаг хартал тэд 2 хоногийн дараа ирэх ёстой байлаа.
Би:Хэн бэ
?:Би л чамаас асуумаар байна. Чи өөрөө манай гэрт юу хийж байгаа юм
Би:Хэний? Уучлаарай энэ гэрийн эзэн нь би байна.
?:Юу? Аав ээж 2 салчихсым биш биздээ-амандаа хөөе муу луйварчин минь!
Би:Юу?! Луйварчаан? Харин энэ муу чинь овоо гар уу гү юу хүний гэрт орж ирчихээд яасан том дуутай шоргоол–
Утас:Дррр
Би:Хүлээж бай! (Авах) байна уу? Аан эзэгтэй юу болоов? Айн? Аан тиймээ одоо миний хажууд зогсож байна за ойлголоо эзэгтэй.
Утсаа тасалахад нөгөө залуу над руу тоомжиргүй харах нь өмнөх үл тоосон зэвүү хүргэм харц нь уур хүргэж яагаад ч юм зэвүүцэх сэтгэл төрүүлж байлаа.
?:Эзэгтэйгээс үйлчлэгч рүү тушаал буурчих шив дээ
Би: (халаадныхаа уяаг тайлах) ёстой нэг
?:Хөөе чи юу хийх гээд байна О.О
Би:Хүссэнийг чинь өгнө гэж бодоо юу (хажуугаар нь зөрөх)
?:Бурхан минь дотуур хувцасгүй байсан бол яанаа-амандаа
Өрөөндөө орон хувцсаа өмсөөд доошоо буулаа. Юу юу гэнэвээ “Манай хүү америкт сурж байгаад ирсэн юм. Их ядарсан байх сайхан хонины ястай шөл хийгээд амраагаараы. 3 цагт массажист ирнэ. Сайхан үйлчлээд өгөөрэй” гэлүү?! Ёстой нэг! Баян айлын эрх жаал юм биздээ?
?:Цаг хэд болжийно
Би:Ханан дээр цаг байгаа
?:Хөөе чи! Гэрийн үйлчлэгч мөн юмуу?
Би:Мөн ч бай биш ч бай чамд хамаагүй байх шүү!
?:Ёстой нэг (үсээ хойшлуулах) гэртээ ирээд тайван ч амаоч болохгүй юм биш биздээ (сандал дээр суугаад хөлөө ширээн дээр тавих) хоол хийгээд өг өлсөөд байна
Би:Өдрийн хоолны цаг болоогүй байна. Чи эхлээд усанд орж замынхаа шороог арилга. Тэгэх хооронд чинь хоол болчих байх.
?:Хөөе нэр чинь хэн юм?
Би:….
?:Эсвэл би чамайг хөөе гэж дуудах юмуу?
Би:Жон Бюнхи.
?:Намайг——
Би:Надад нэрийг чинь мэдэх шаардлага байхгүйдээ би ус тосчихсон.
?:Чи хөөрхөн юмаа
Би:Би мэднэ.
Аавтайгаа адилхан шалиг юм гээч!
?:За яахав надтай ингэж харьцаж байгаа юм биздээ (үсээ хойшлуулах) Хэтэрхий тоомжиргүй хандаад байгаа юм биш үү
Би:Би яасан гэж
?:Гарч ирэхэд хоол бэлэн байлгаарай (явах)
Тэрнийг гарч ирэхээс нь өмнө шөлөө хийгээд дуусгачихлаа. Будаагаа аягалаад хачраа бэлдэж байх зуур өрөөнд хөлийн чимээ сонсогдлоо.
Би:Хоол—
Үгээ ч хэлж дуусаагүй байтал тэр залуу намайг хойноос тэврэн шуналтай гэг чинь үнэслээ. Би тэрнийг өөрөөсөө түлхтэл азаар тэрнийг дийлэн холдууллаа.
Би: (алгадах) яаж байгаа юм?!
?:Чи надад таалагдаж—
Би:Чи надад таалагдахгүй байна! Наад хоолоо гудар! (явах)
Хараал ид! Үнэхээр новшийн юм! Аав хүү 2ч таарчдээ!!! Уур хүрч байна! Залхаж байна хөгийн амьдралаас залхаж байна! Энэ амьдралыг орхихийг хүсч байгаач надад хийж чадах юм байхгүй байхад би хаашаа явна гэж?
Өрөөндөө орон хаалгаа налан өөрт минь ийм азгүй хувь тавилан бэлгэлсэн бурханд гомдлон уйлна. Би яах ёстой вэ? Арай хийж тайвшран орон дээрээ хэвтлээ.
Нэг мэдсэн би аль хэдийн унтчихсан байлаа. Босон цагаа хартал 4 цаг өнгөрч байлаа. Массажист нь ирсэн л байгаадаа гэж бодон доошоо буулаа. Өрөөнөөс гараад шатаар доош буухад эмэгтэй хүний орь дуу тавин орилох чимээ сонсогдлоо. Би юу болоод байгааг ойлгосонгүй өрөө лүү орлоо. Хөгийн амьтан! Ингэж ядаргааг нь тайлдаг юм биздээ! Энэ хүний надад яах нь огтхон ч хамаагүй байсан болохоор тэр хаалгыг нь чанга гэгч нь хаагаад гал тогоо орон ус уулаа. 6 цаг хүртэл хийх юм байхгүй байсан болохоор юу хийхээ олж ядан суулаа. Тэр эмэгтэй бас тэр хөгийн шалиг эрийн дуу ч бүр чангарлаа. Надад ийм байдалд байх нь үнэндээ уур хүргэм байсан бас тэрний намайг үл тоосонд нь уур хүрэн энэ жаргалыг нь яаж бусниулахаа олж ядан суулаа…. БИНГО! Би ч ухаантай юмаа. Сандал дээр гаран галын дохионд утаа хүргээд ГАЛ ГАРЛАА! гэж орилож ч амжаагүй байхад таазнаас ус гоожлоо. Би ч бөөн баяр хөөр болсон амьтан баригдахгүй гэсэндээ гэрээс гарч явлаа. Сайхан байна шүү! Ааа амьдралдаа ингэж баярлаж байгаагүй юм байна шү! Энд тэндгүй үсэрч харайн явлаа. Хажууханд байсан дэлгүүр лүү орон мөхөөлдөс авч идэн ойр хавиар явах хүмүүсийг ажиглан сандал дээр суулаа. Ойрд ингэж суугаагүй сайхан байна. Зуны налгар өдрүүдээ гэж… Сайхан байнаа… тэнд нилээн суугаад 5 цаг өнгөрөөн гэр лүү явлаа. Хаалгыг нь сэмээхэн нээж толгойго цухуйлган хартал хэн ч алга байлаа. Ашгүйдээ гэж бодон ортол хэн нэгэн үснээс зулгаалаа.
Би:Яаая
?:Муу санаа муутай шулам! Чи албаар тэгсэн биздээ
Би:Юу юу яасан гэж! Би өдөр гарчихаад одоо л ирж байна
?:Аан тийм үү (цүнх шидэх) зайл!
Би:Юу???
?:Зайл гэж байнаа! Надад миний үгэнд ордоггүй намайг үл тоомсорлодог үйлчлэгчээр яах юм! Хурдан гар
Би:Чадахгүй шүү! (Буйдан дээр суух)
?:Чадахгүй бол би л гаргахаас!
Нөгөө залуу намайг өргөн хаалга онгойлгоод газар шидэх төдий буулгаад нүүр лүү хэнэгчгүй шидлээ.
Би:Хөөе чи!!!
?:Орж ирмээр байвал сөгдөж болхым (зэвүүн инээгээд орох)
Би: (үсээ хойшлуулах) ёстой нэг! За яахав дуудахгүй байхыг чинь харъя л даа!
?-ий талаас
Хөгийн шулам! Ххнн… би ч ялалтын царай гарган буйдан дээрээ суун хэсэг сууж байлаа. Ядаж байхад ээж аав 2 байхгүй ярих хүн ч олдохгүй найз ч байхгүй… ёстой нэг! Сая тэр Бёнхи ч билүү Бюнхи ч билүү тэр нэг юм саатуулаагүй бол сайхан жаргахгүй юу! Хэвтээд л хэвтээд л… хэвтсээр байгаад өлсөж үхэх юм байна л даа! Ерөөсөө жантай гоймон захиалнаа! Гээд босоод халаасаа ухтал түрийвч алга. Юу билээ? Өө ***** ***** **** ******** тэр массажист авчихаж! Ххнн азгүй юмаа! За байз хоол хийж чадахгүй байдаг будаа кимчи бэлэн байгаа болов уу? Гэж бодон хөргөгч ухтал Т.Т өнөөдөр чмнт яасан ч азгүй юм дээ! Заза тэсэхээс…
Миний талаас
Хашааны хаалганы гадаа 10 цаг хүртэл суулаа. Тэр гарч ирсэнгүй. Арай өөрөө хоол хийж чаддаг юм биш биздээ? Тэгвэл ч би орохгүй юм байна л даа гэж бодон итгэл найдвараа алдсан би босон хаана хоног төөрүүлэхээ бодлоо. Босоод хувцсаа үүрээд яг нэг алхтал хэн нэгэн сөөнгө хоолойгоор “Хөөе” гэх сонсогдлоо. Эргээд харвал нөгөө залуугийн царай нь бүүр цонхийчихсон ам нь ус болж норсон байлаа. Тэгээд гэдсээ барин
?:Орж хоол хийгээдэх (гэдэс нь дугарах)
Би:Чадахгүй шүү!
?:Гуйлгах гэсний хэрэггүй. Чамд угаасаа очих газар байхгүй. Маяглалгүй тав тоолохын дотор ороодох. 1! 2! 3! 4! Т-а-в…
******
За ямархуу байна? Сэдэв нь таалагдаж байна уу? Үргэлж өгүүллэг болгон дээр л сайн охин гардаг. Үргэлж л сахиусан тэнгэр мэт байдаг. Үргэлж бусдын төлөө өөрийгөө зориулдаг… Үнэндээ энэ бүхнээс би залхаж өөрөөр бичих гэж шийдсэн юм. Та нар хааяа ч бас BAD GIRL болмоор санагддаггүй гэж үү???
За дүрийг та нар доорхи хувилбараас харна уу?
1. Vixx Ken
2. Vixx Ravi
3. Vixx Hongbin
4. SHINee Jonghyun
5. Exo TaO
За одоогоор хараанд минь өртсөн хүмүүс энэ байна. Дүрүүд таалагдахгүй

22 thoughts on “BAD GIRL 1-р хэсэг”

Сэтгэгдэл бичих