(Дууссан) Bad Girl I

~Bad girl~ 7-р хэсэг

image


~Муу охин~ 7-р хэсэг
Бид өдөртөө л бүх ачаагаа цэгцлэн оройн хоолоо идээд тэндээс хөдлөхөөр болцгоолоо. Харин оройн хоолоо гадаа хооллохоор болон бүгд л хашаан дотроо тарцгаалаа. Ки Минху хоёрыг нэг харахаар хэзээ ч салахааргүй сайн найзууд мэт харагдах ч нөгөө талаасаа жинхэнэ өстөн дайснууд л гэсэн үг. Тэмин гаднаа инэээж байгаа ч инээмсэглэлийнхээ ард өчнөөн сайн муу зүйлс нууж байгаа нь надад мэдэгдэхгүй байхын арга байсангүй. Харин Унью их намбалаг хүн болохоор миний ойртож чадахгүй хүн гэдэг нь тодорхой байлаа. Минху Ки 2 мах шарж Тэмин Жунхён хоёр ширээгээ засч Унью холоос ажиглан зааварлаж харин би энд тэнд очин тусаллаа.
Ки:Хөөе Бюнхи Жун та 2 юу хийсэн
Би:… юу хийхэвдээ
Минху:Яаж ч бодсон эр эм хоёр хүн хар шөнө хоёулахнаа эзгүй талбайд юу ч хийгээгүй гэж огтхон ч бодогдохгүй байнаа
Би:…… өө наад мах чинь түлэгдээд байнашдээ
Минху:Өө энэ нэг дарвайсан Ки-с болж байгаа юм шал хэрэггүй яриа өдөөд иргүү ухна чинь! Ццц яанаа яана хайран мах чи энэ түлэгдсэн махны мөнгөөр хэдэн шил пиво авч болохыг мэдэж байна уу
Ки:Өө нөгөө шинэ хүн чинь юу болоов амнаасаа ийм бузар үг гаргаад яасан гэнэт санаа юу
Минху:Ээ хүүрээ хүүр! Ёстой ***** ****** ***************** *****!!!!
Ки:WOW! Чи шинэ хараал сурчиж
Минху: -__- зайл үхэж далд орж үмхийрсэн хүүр минь! **** энийг одоо яах юм бэ
Ки:Зомби нар хоол иддэггүй хүн иддэг юм аррр (дайрах)
Тэр хоёрын хэрүүлийг гайхан зогсч байх хооронд хэн нэгэн намайг зөөлхөн татлаа.
Тэмин:Бюнхи түр ярилцаж болох уу
Би:Юу юм
Тэмин:… гэрт ороод ирээрэй (явах)
Юу болсныг мэдэхгүй ч Тэминээс маш их айж нэг л муу совин төрж эхэллээ. Гэсэн ч тийшээ явахгүй байж чадсангүй
Гэрт ороход өрөөний бүх хөшиг хаагдан зөвхөн өрөөний голд байрлах том цонхны хөшиг ердөө Тэминий зогсох хэмжээгээр л онгойж байлаа. Харин Тэмин гараа халаасандаа хийн нүдээ анин хэсэг чимээгүй зогсон тамхи буугиулж байснаа газар хаян хөлөөрөө дэвсэлж унтраагаад над руу нөгөө л инээмсэглэлээрээ инээлээ. Тэгээд буйдан дээр суун
Би:Юу…юу болоов
Тэмин:Суу л даа
Би: (суух)
Тэмин:Чи намайг яагаад инээдэггүй юм бэ гэж өмнө нь асууж байсан байхаа
Би:Тэр юу гэж
Тэмин:…Үнэндээ манай аав ээж хоёр салчихсан юм. Ээж маань аавтай мөнгөнөөс болж гэрлэсэн ч цаанаа хүнтэй байсан гэсэн. Тэгээд… тэрнээсээ хүүхэд олж тэрнийгээ төрүүлчихээд асрамжийн газар өгөөд аав дээр буцаж ирсэн. Тэгээд л би гэдэг муу хүн энэ хорвоод төрсөн. Намайг 2 билүү 3 настай байхад ээж нөгөө хүнтэйгээ уулзаж байгаад аавд баригдаад явсан. Тэгээд л… би хойд ээжийн нүүрийг үзсэн дээ. Хамгийн хачирхалтай нь юу гээч (над руу харах) ……………
*******
Жунхён:Хүүе Бюнхи юугаа бодоод байгаа юм бэ хоолоо идээчээ
Би:Аа аан за (идэх)
Унью:Би хүний хувийн амьдралд нээх их орооцолдоод байдаггүй ч Жун чи Бюнхитжй үерхэж байгаа юм уу
Жунхён: (инээх) Хэхэ баригдчихсан уу
Ки:Заа тээр! Мэдээд байсан юмаа би ч муугүй төсөөлөн бодох чадвартай юмаа
Минху:Заассс угаасаа тодорхой байсаншд ингэхэд Бюнхи чи гэнэт яагаад сонин болчихвоо
Би:Үгүйдээ… би 00— (утас) байна уу
ТаО:Бюнхи чи одоо гэрт хүрээд ирж чадахгүй биз
Би:Юу болоовээ чухал юм уу
ТаО:Тэр… танай дүүгийн сургийг гаргасан
Би:Юу? Үнэн үү
ТаО:Баттай биш шүү чи ирж нэг юм шалгах хэрэгтэй байна
Би:Аан за би одоо очлоо (таслах, инээх) ашгүйдээ
Унью:Юу болсон бэ
Би:Аан тэр… нэг яаралтай ажил гарчихлаа. Хөвгүүдээ уучлаарай би түрүүлээд явлаа шүү (гар цүнхээ авах)
Унью:Ганцаараа явж чадах юм уу
Жунхён: (босох) Бюнхи би чамайг хүргээд өгье
Би:Хэрэггүээ найзуудтайгаа ирчихээд надаас болж түрүүлээд явж яаж болдгым! Тэглээч сүртэй зүйл биш болохоор санаа зоволтгүээ (хацар дээр нь үнэсэх) за явлаа (гүйх)
Хар хурдаараа гүйн тэндээс такси барин явлаа. Замд явж байхдаа түрүүн Тэминий ярьсан зүйлсийг эргэцүүлэн бодлоо.
*Тэмин:Хамгийн хачирхалтай нь… ээжийн маань асрамжийн газар аваачиж өгсөн хүүхэд нь чиний хайртай залуу Ким Жунхён!
Би:Үгүээ тийм байх ёсгүй чи андуурсан байна! …Чи яаж мэдсийм бэ
Тэмин:Яаж гэж үү? Би чинт ардаа олон ажилчидтай хүн тиймхэн юм олоод мэдэхтэйгээ шүү. Тэглээч яаж гэдэг нь чухал биш цаашдаа яах нь л чухал. Чи бид 2т адилхан зүйл байгааг анзаарсан уу? Хоёулаа ямар нэгэн зорилготой энэ хөвгүүдтэй танилцаж итгэлийг нь олж авсан. Бас чи Жунхёнд хайртай харин би Жунхёноос өшөө авах гэж энэ олон жил амьдарсан
Би:Яагаад яагаад Жунхёноос өшөө авна гэж
Тэмин:Жунхён төрөөгүй байсан бол аав ээжийг тэр хүнтэй уулзаж байхад нь уучилж манай гэр бүл бүтэн үлдэж би 18 жил эхгүй хүүхэд байж зовж амьдрахгүй байх байсан! Эцэг эхийн баярын өдрөөр ганцхан цэцэг биш хоёр цэцэг хийх байсан юм гэж байна! (Орилох, нулимс нь урсах) энэ бүхнийг сонсоод гомдолтой байна уу Жунхёныг өрөвдөж байна уу
Би:… Жунхён биш танай үгүээ та 2ын ээж л буруутай! Та 2 нэг эхийн ах дүү хоёр шүү дээ! Тэмин ухаантай бай газар дээрх ганц ах чинь ш дээ чи тэрнээс өшөө авч болохгүй
Тэмин:Яагаад яагаад болохгүй гэж? Тэрнээс би хайртай хүнийг нь булааж авч өөр шигээ зовлонд унагаах болно!
Би:Юу гэнээ? (нүд лүү нь харах) аан одоо л ойлголоо чиний хуурамч инээмсэглэлийн ард ийм араатан шиг хүн нуугдаж байсан байхнээ! Тэгээд чи 18 жилийн турш еөрдөө л нэг хүнээс болж өөрийгөө ийм аймшигтай хүн болгосондоо харамсахгүй байна уу
Тэмин:Үгүй шүү! Чи миний эмэгтэй болох юм чинь юу гэж харамсах юм
Би:Юу гэнээ
Тэмин:Чи ч надаас дутахааргүй аймшигтай хүн! Жагсаалт гаргаад л… тэгээд биднээс мөнгө салгах хүнээ олсон нь Жунхён байсан юм уу? Сонин л юмдаа аав нь зөвшөөрнө гэж үү?
Би: О.О ч чи яаж
Тэмин:Та 2ын эмгэнэлт жүжгийг үзээд нулимс унагаасан шүү (инээх)
Би:… би зөвхөн Жунхёныг л хайрлах болно! Бас тэрнийгээ хамгаална!!! Ярих юм чинь ингээд дууссан бол би гарлаа (гарах)*
Тэмин тэгэхээр миний нууцыг мэдэж байгаа. Тэгэхээр би одоо яах ёстой юм болоо? Жунхён Тэмин хоёр нэг эхийн ах дүү хоёр… Утгагүй юм нэг нь дүүгээ хайж хийх хийхгүй өчнөөнийг хийж байхад нөгөөдөх нь төрсөн ахаасаа өшөө авна гээд байж байдаг… Жунхён энэ бүхнийг мэдээд яах бол? Тийм эмзэг хүн энэ бүхнийг сонсоод ямар их шаналах болоо? Тиймээ тэрнийгээ хамгаална! Тэгэхийн тулд…
*Би:… би зөвхөн Жунхёныг л хайрлах болно! Бас тэрнийгээ хамгаална!!! Ярих юм чинь ингээд дууссан бол би гарлаа (гарах)
Тэмин:Хамгаалах аа? Төрсөн дүүгээ ч олж чадахгүй байж… Би чамд тусалъя. Жунхёныг хамгаалмаар байвал энэ бүхнийг нууц хэвээр нь үлдээж өрөвдөлтэй Жунхёныг хамгаалмаар байгаа юм бол энийг хийх амархан. (Хойноос тэврэх) ердөө л тэрнийг орхиод над дээр ир! Миний эмэгтэй бол (хүзүү шимэх)
Би:… (холдох) би—-
Тэмин:Дүүг чинь бас чамайг би хангалуун юугаар ч дутаахгүй тансаг амьдруулж чадна
Би:…… (гарах)
Тэрний эмэгтэй болоход алдаад байх юу байна? Тиймээ сэтгэл шархаллаа ч цаг хугацаа өнгөрөхөд би Жунхёныг мартаж л таараа. Тиймээ тэгээд Тэминтэй гэрлэж дүүгээ ч хангалуун амьдруулна. Бас Жунхён ч сэтгэлийн шарх бага эдэлж ээжийн хайртай хүү аавын мундаг залуу хэвээрээ үлдэнэ. Би л …… Өчнөөн олон толгой эргэсэн асуултын хариуг олж ядан цонх ширтэн явах зуур минь утас хангинах чимээ сарниуллаа.
ТаО:Утсаа яасан удаан авдаг юм бэ
Би:Уучлаарай юу болоов
ТаО:Асуудал гарчихлаа. Чамд дүүгийн чинь зураг байгаа юу
Би:Тиймээ над– (цүнхээ үзэх) нээрээ цүнх! ТаО уучлаарай тасаллаа (таслах) ахаа буцаад нөгөө газар лугаа яваарай
Сандарсандаа болоод ачаатай цүнхээ орхисноо ТаО-г хэлэхэд л саналаа. Бид нилээн зам явсан учир буцахдаа ч бас урт хугацаа зарцуулаа. Уг нь түрүүн түгжрэл багатай байсан юмсан
Ах:Ааш ёстой нэг бас яагаад түгжирчихэв дээ осол болсон юм байхдаа уг нь түгжирдэггүй юмсан. Урт түгжрэл үүссэнийг бодвол чиний байсан газар хавьцаа бололтой
Эхэндээ энэ ахын яриа тийм ч сонин байсангүй ч ОСОЛ гэсэн үгийг сонсоод л Жунхён бодогдон хамаг бие минь айдаст автаж эхэллээ. Дотроо Жунхён л битгий байгаасай гэж байдгаараа залбиран эцэст нь энд зүгээр сууж чадахгүйгээ мэдсэн би жолооч ахад овоо хэдийг өгөөд тийшээ гүйлээ. Ядаж байхад гай газар доороос гэгчээр өсгийтэй гутал ийш тийш санжиганаад болж өгөхгүй болохоор нь тайлан гартаа барьсаар гүйлээ. Гүйгээд л гүйгээд л… Харин хажуугаар минь цагдаагийн машин эмнэлэгийн машин муухай дуугаа түгшүүртэй гэг чинь хангинуулсаар хажуугаар минь зөрлөө. Би ч өмнөхөөсөө илүү сандран эцсийн хүчээ шавхан гүйлээ… Амьсгаадсаар намайг очиход цагдаа нар хэсэг газрыг шар туузаар бүслэн дотор нь баахан хүмүс холхилдоно. Шар бүсний доогуур шурган тэр дотор ороход Ки Минху Унью 3 сандран зогсож харин Тэмин цагдаад гавлуулан зогсож байлаа. Тэдэн дээр очин
Би:Унью Жунхён Жунхён яасан бэ
Унью: (доошоо харах) Жунхён… хүн дайрчихсан
Би:Юу гэнээ?
Ки:Бид ч бас нарийн учрыг нь сайн мэдэхгүй байнаа гэхдээ Жунхён одоо ухаангүй байгаа. Цагдаа нар Тэминтэй юу ч яриулахгүй байна
Би:Машинд Жунхён Тэмин хоёр л байсан юм уу
Минху:Мм. Тэмин Жунхён хоёрын машинд бүх ачаагаа хийгээд тэгээд бид 3 араас нь очихоор болсым. Тэгээд Жунхён Тэмин хоёр түрүүлээд явсан. Бид тэнд цэгцлэх юмтай байсён болохоор жоохон хоцорч гарсан. Тэгээд л замдаа явж байгаад осол гарсныг мэдсийм
Би: (газар суух) үгүээ Жунхён тэгэх ёсгүй хичнээн хариуцлагагүй ч тийм зүйл хийхгүй
Цагдаа:Ахлах аа сэжигтэн сэргэчихлээ
*********
Жунхёны талаас
Тэминтэй цуг машиндаа суун замдаа гарлаа. Яагаад ч юм ам цангаад болохгүй болохоор нь ам цангаад ч юу байхав ойрд уугаагүй хорхой хөдлөөд цүнхэндээ байсан лааз пивоо задлан уулаа. Харин Тэмин нөгөө л сонин рок дуугаа сонссоор явлаа.
Би:Энийг сонсоод уур чинь хүрэггүй юм уу
Тэмин:Яагаад уур хүрнэ гэж
Би:Яахавдээ орилоод л байхаар чинь бачимдмаар байгаа биздээ
Тэмин:Тэгвэл чихэвч аваад өг
Би: (өгөх) май (эвшээх) ёоё жоохон пиво ууцан биш нойр хүрч байна шүү (нүдээ аних)
Нойр маш ихээр хүрч нэг хэсэгтээ л ухаангүй унтлаа. Гэтэл гэнэт машин дайвалзаж эхлэхэд нүдээ нээж ч амжаагүй байхад машин хүчтэй доргин би бүсээ бүслээгүйгээсээ
болон машины урд талыг хүчтэй мөргөлөө
       ******
Толгой хүчтэй өвдөн толгойгоо барих гэтэл хоёр гар минь хүйтэн зүйлээр холбогдсон байхыг мэдрэн нүдээ нээтэл өөдөөс хурц гэрэд туслаа. Гараа хартал… Юу болоод байнаа????
Цагдаа:Ахлахаа сэжигтэн сэргэчихлээ
Би:Юу?????
Тэминий талаас
Цагдаа:Жолоог хэн барьсан бэ
Би:Эхлээд би барьсан. Тэгээд замынхаа талд орж байхад бид хоёр байраа сольж Жунхён жолоо барьсан. Тэгээд уулзвар зам дээр ирэхэд бидний өөдөөс дугуй унасан хүн ирж байсан. Гэхдээ зам харанхуй байсан болохоор бид эхлээд мэдээгүй. Тэгсэн ч тэр хүнийг мөргөхгүйгээр зогсож болох байсан ч Жунхён пиво уучихсан байсан болохоор зогсоож чадаагүй юм
Цагдаа:Чи яах гэж согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо өгсөн юм
Би:Үнэндээ тэр замаар хүн нээх явдаггүй болохоор би санаа зовоогүй юм л даа
*******
Цагдаагийн газраас надад торгуул оногдуулаад л өнгөрлөө. Хохирогч нь нас бараагүй хөлөө хугалж хэдэн бэртэл авсан болохоор шүүх хурлаар Жунхёны ялыг тогтоохоор болсныг нь би хоёр цагдаагийн ярианаас л сонслоо. Бурхан миний талд байх шиг байна тийм үү? Жон Бюнхи чи над дээр ирэх болоогүй юм уу???
Миний талаас
Хэргийн газар дээр байхдаа Жунхёныг цагдаагийн машин луу орж байхыг нь харсанаас хойш хоёр хоног өнгөрлөө. Тэр муухай газар яаж байгаа болдоо? Айж байгаа болов уу харанхуйгаас айдаг ш дээ… Тиймээ өөрийгөө бодсон ч Жунхёныг бодсон ч энэ хамгийн зөв сонголт бололтой! Хувцсаа аваад ТаО-н гэрээс гарах гэтэл
ТаО:Бюнхи гарах гэж байгаа юм уу
Би:Тиймээ яасан
ТаО:Энд суу
Би:Би—-
ТаО:Зүгээр л суу!
Ширээнд суухад ТаО аягатай шөл будаа хачир урд тавьж өглөө.
ТаО:Өнөөдөр төрсөн өдөр чинь
Би:Аан тэгээд л далайн байцаатай шөл хийсэн юм уу? Баярлалаа ТаО. Би төрсөн өдрөө ч мартчихаж. (амсах) амттай болжээ
ТаО:Тэр өдөр чамд хэцүү байсан болохоор зовлон дээр чинь зовлон нэмээд яахав гэж бодоод хэлээгүй өнгөрсийм. Энэ зургийг хардаа аль нь дүү чинь вэ
Би: (харах) сайн мэдэхгүй байнаа
ТаО:Зураг нь байгаа гэсэн биздээ
Би:Аан тийм (харах) Энэ зураг дээрх хүн байна
ТаО:Баттай юу мөн үү
Би:Тиймээ бид 2 ижилхэн хацар дээрээ бүдэг мэнгэтэй. Их хөөрхөн болжээ (инээх)
ТаО:… Бюнхи үнэндээ танай дүү (санаа алдах) өнгөрсөн жил онгоцны сүйрлээс болж амиа алдсан
Би: О.О юу юу гэнээ ТаО чи андуураагүй биздээ
ТаО:Үгүээ өмнө нь ийм мэдээлэл олсон ч худлаа байж магадгүй гэж нягталж үзсэн. Харамсалтай нь үнэн байсан (доошоо харах)
Би: (нулимс урсах) зүгээрдээ ТаО доошоо гудайх хэрэггүй чи бүгдийг хийсэн (босох) энэ олон жил зүтгэсэн ч ингээд өнгөрөхийг мэдсэн бол… (утас) байна уу
Тэмин:Хаана байгаа юм
Би:…… (нулимсаа арчих) би байгаа газар чинь очъё. (Таслах, эргэж харах) ТаО би дахиад нэг хүний төлөө өөрийгөө золиосолвол дахиад ингэж шарх амсах болов уу?
            *********
Тэмин:Сайн уу
Би:Ийм юм болчихоод байхад чамд ингэж асуух зориг байна гэж үү
Тэмин:… юу уух уу? Зөөг—
Би: (ширтэх) Жунхён авто осол гаргаагүй чи гаргасан тийм биз
Тэмин:… үгүээ Жунхён дайрсан
Би:Жунхён тийм бодлогогүй зүйл хийх хүн биш! (Чанга дуугаар)
Тэмин:Ийм юм ярих гэж ирсэн юм уу уг нь өөр зүйл байх гэж бодсон юмсан
Би:Үгүээ чиний бодож байгаа мөн. Би чам дээр очлоо гэхэд оронд нь юу өгөх юм
Тэмин:Жунхёныг шоронгоос гаргаж өгнө. Гэхдээ нэг болзолтойгоор!
Би:Юу юм
Тэмин:Би аавын хөрөнгийг өвлөж авахын тулд эхнэртэй болох хэрэгтэй байна. Аав удахгүй нас барна. Тархины хорт хавдартай юм тэгэхээр чи ганцхан жил тэвччих
Би:Жунхёныг хэзээ гаргах юм
Тэмин:Жилийн дараа чи бид 2 салахад. Гэхдээ чи бас нэг юм хийх хэрэгтэй байна.……
   ~_~_~_~_~_~_~_~_~_~_~_~_~
Прокрур:Эндээс үзвэл сэжигтэн Ким Жунхёныг өөрийн буруутай үйлдлээс болж авто осол гаргасан тул 5-7 жилийн ял оноох нь зүйтэй гэж бодож байна
Шүүхч:Өмгөөлөгчөө та прокрурын хэлснийг хүлээн зөвшөөрч байна уу
Өмгөөлөгч:Үгүээ. Машины бариулнаас Ким Жунхёны хээ биш И Тэминий гарын хээ ихээр олдсон. Мөн машиныг эхлээд И Тэмин барьж байсан бөгөөд осол гарах тухай тэр юу ч санахгүй байгаа. Тэгэхээр хэрэг үйлдсэн хүнээр И Тэминийг сэжиглэж байна.
Прокрур:И Тэминийг сэжиглэх хэрэггүээ. Ким Жунхёныг хэрэгтэн гэдгийг батлах тэндхийн оршин суугч байгаа.
Шүүхч:Тэгвэл гэрчийг оруулна уу
Жунхён: О.О
Прокрур:Гэрч та энэ хүнийг осол болдог өдөр харсан уу
?:Ти тийм ээ
Прокрур:Осол болсон өдөр та харсан бүхнээ хэлнэ үү
?:Тэр өдөр… энэ хүн дугуйтай хүнийг дайраад тэгээд машинаасаа гарч байхыг нь харсан
Прокрур:Тэгэхээр шүүхчээ бид сэжигтнийг хэрэгтэн гэдгийг баталлаа
Шүүхч:Сэжигтэн Ким Жунхёныг автын осол гаргасан хэргээр 6 жил яллаж байна (модоо цохих)
Жунхён:Үгүээ үгүй (орилох) чи яаж чи яаж
Цагдаа:Дуугүй бай (чирч оруулах)
Жунхён: (орилох) Бюнхи!! Жон Бюнхи!!!
Драм тал ругаа байгаа биз? Би бүр яаг нэг иймэрхүү драма төрлийн юм бичье гэж хүсч байгаад одоо л хүслээ биелүүлж байх шиг байна даа 🙂 Бас намайг дэмждэг уншигч нартаа зөндөө их БАЯРЛАЛАА. Би хичээнээ 😀
Уг нь яг ингээд үргэлжлүүлж бичээд дуусгая гэж бодож байсан ч дордхын долоогоор дуусгаж яахав гэж бодлоо.

11 thoughts on “~Bad girl~ 7-р хэсэг”

Сэтгэгдэл бичих