(Дууссан) Bad GIRL II

Bad GIRL 2-13

image


Бурхан минь би яагаад байнаа? Тэрнийг яг ийм үйлдэл хийгээсэй гэж хүсэж байсан мэт баярлаж догдлоод дахиад өмнөх шигээ тэвэрмээр байна. Мартсан гэж бодсон юмсан… Тэгтэл үгүй байсан гэж үү?

Тэр миний мөрийг дэрлэн хэвтэж байтал гэнэт нойтон оргилоо. Зөөлхөн арчиж үзвэл тэр уйлж байв… Ямар их зовсон бол? Би яаж энэ хүнгүйгээр 5 жил тэсч амьдарсан юм бол? Магадгүй Кибимээс Жинкигийн төрхийг олж хардаг байсан болохоор санасан сэтгэлээ бага ч болов дэвтээж чадсан байх… Гэсэн ч энэ сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Кийг бодсон ч тэр би дахиж аймшигтай зүйл хийж чадахгүй. Тэгэх ч эрх байхгүй.

Очих газраа ирсэн бололтой машин зогслоо. Унью сэрэхийг хүсээгүй бололтой мөрөн дээрээс минь толгойгоо салгасангүй.

Би: (машинаас буух)
Унью: (хажуу тийшээ нурж унаад сэрэх) Ирчихсэн юм уу? (ийш тийшээ хараад нүдээ нухах)
Би:Хангалттай унтсан байлгүй. Хурдан бос. Би гэртээ эртхэн харих хэрэгтэй
Унью:Ойлголоо (буух)

Тэр машинаа тойрч алхан миний хажууд ирээд зогслоо.

Унью:Сугад
Би:Уучлаарай би хамаагүй хүнээс сугаддаггүй (түрүүлээд алхах)

Ресторанд орон тааралдсан хоосон ширээн дээр суулаа. Унью араас ирэн тайван гэгч нь алхсаар урд суулаа. Зөөгч дуудан цагаан дарс захиаллаа.

Би:Одоо чи бид 2 ямар ч холбоогүй болсон. Гэхдээ өнгөрсөн амьдралаа хүсээд ч арилгаж чадахгүй нь харамсалтай л юм. Чиний харсанчлан би Китэй сайхан амьдарч байгаа. Удахгүй аав ээж хоёртой уулзаж албан ёсоор танилцана. Жина та хоёр дуугүй өнгөрөөгөөд мэдэхгүй хүн шиг царайлаад өг.
Унью:Би яагаад тэгэх ёстой гэж? Миний зовсонтой адил чи ч бас зов. Яг л өнгөрсөн 5 жил миний яаж зовсонтой адил!
Би:Чи бид хоёр хэдэн удаа энгэр зөрүүллээ гээд яах юм? Тэрийг хэн нотлохын? Би үгүй гэхэд чи зүгээр л хадам дүүгийнхээ хуримыг эсэргүүцсэндээ галзуу зүйл ярьж байгаа хүн шиг л харагдана. Эцэст нь чиний нэр хүнд унана. Тийм биш гэж үү? (дарсаа уух)
Унью: (гараас атгах) Сохён (нулимс нь цийлэгнэх) Чи яагаад байгаа юм бэ? Чи яагаад ийм аймшигтай болчихсон юм бэ? Сохён надаас юу нуугаад байгаа юм бэ? Би тусалъя. Надад бүх зүйлийг—-
Би: (гараа авах) Чи өөрөө яачихаад байгаа юм?! Намайг яагаад 5 жилийн өмнө тэр захиаг үлдээгээд чимээгүй явсныг минь одоо хүртэл ойлгоогүй юм уу? Өөр хүнийг хайрлахыг хүссэн. Өөр эрийг ч бас хүссэн. Би маш олон жил стэк идсэн. Үнэхээр их залхсан. Амт нь багасч сүүлдээ амтлахаас ч дургүй хүрэх болсон. Өөрөөсөө 5 ах хөгшин эр амтгүй санагдсан. Тэгж залхаж байтал шалтаг гарч ирсэн. Шууд хэлэхийг хүссэн ч яахав хэдэн жил чамтай цуг байсан болохоор дассан сэтгэлээрээ чамайг явуулахгүй чадахгүй гэж жүжиглэсэн хэрэг. Яагаад ч юм Ки илүү сонирхолтой санагдаж эхэлсэн. Тэгээд л чамаас нууцаар уулздаг байсан. Үнэхээр сонирхолтой байсан. Яг л нууцаар амттан идэж байгаа юм шиг. Одоо миний сэтгэлийг ойлгосон бол дахиад уулзах шаардлагагүй гэж бодоод явлаа. Хэрэв надад одоо хүртэл хайртай юм бол өмнө нь хэлж байсан шигээ миний төлөө гээд нүдээ аниад өнгөрөөчих. Би ч бас одоо гэр бүлтэй болохыг хүсч байна. Аав ээж гэдэг үг хэлж амьдармаар байна. Тэрэнд надад тусал. (Босох) Үгүй гэвэл би өөр арга ол—
Унью:Ойлголоо. Харин оронд нь… (нүд рүү харах) Надад нэг зүйлийг амла.
Би:Юу юм?
Унью:Надаас битгий зугт. Ингээд ядаж хажууд зогсож асуусан асуултад минт хариулж бай. Түрүүлж алхах хэрэггүй. Танихгүй царайлах хэрэггүй.
Би:…
Унью:Ядаж энийг хийж чадна биздээ
Би:Ядах юу байна. Болж байна. Тэгвэл би ингээд явъя даа (явах гэхэд)
Унью:Үнэхээр надаас залхсан гэж үү? Тийм болохоор л явсан юм уу? Миний төлөө надаас яваагүй гэж үү?
Би:Би тийм ч сайн хүн биш(явах)

Ресторанаас гараад одоо л нэг юм амьсгаа авлаа. Нүднээсээ урсах нулимсаа тэвчилгүй урсган тэнгэр лүү харлаа. Үзэн ядаж байна. Чамгүй амьдарч байсан өөрийгөө надгүйгээр амьдарч байсан чамайг ч бас… Үзэн ядаж байна. Өөрсдийнхөө энэ тэнэг хувь тавиланг ч бас! Одоо ч хамаагүй дэргэдээ байгаа чам дээр гүйгээд очихыг хүсч байгаа ч би дахиад аз сорьмооргүй байна. Бүхэл бүтэн 2 хүний хувь тавиланг өөрчилчихсөн би одоо яаж өөрийнхөө төлөө дахиад тэр хоёрын амьдралыг сүйрүүлэх юм бэ? Надад одоо тэгэх эрх ч байхгүй. Зөвхөн Ки Кибим хоёрынхоо төлөө илүү их хичээж амьдрах эрх л налад байгаа. Дусал цус ч холилдоогүй хоёр хүнийг эцэг охин хоёр болгочихоод би яаж ч эрх дураараа амьдрах билээдээ…

Би: (нулимсаа арчих) *Арай хийн мартаж байхад яах гэж нүдний минь өмнө гараад ирчихвээ… Унью чамд хэлж байгаа энэ бүх хатуу үгс чамд тус болох байх. Намайг мартахад хэрэгтэй байх… Одоо надад чамд ингэж туслахаас өөр арга алга.*

Гэр лүгээ такси барин явлаа. Машин дотор будгаа сэргээн уйлсан төрхөө дараад амжлаа. Гэрийнхээ урд ирэн мөнгөө төлчихөөд орц ругаа орлоо.

Би:Би ирлээ (орох)
Ки:Яасан уулзсан уу?
Би:Тийм ээ ятгаж чадсан.
Ки: (тэврэх) Ашгүй дээ
Би:Уучлаарай. Би хэтэрхий муу хүн бололтой
Ки:Юу гэж дээ! Зүгээр л чи бид хоёр жаахан эртхэн уулзах ёстой байсан юм. За гараа угаагаад хүрээд ир. Кибим бид хоёр гараа гаргаж хоол хийсэн (инээх)
Би: *Энэ хүнд ч бас би үнэхээр их дасчээ… Үгүй ээ энэ хүнд бага багаар алхам алхмаар хайртай болж байх шиг байна. Энэ инээмсэглэл ямар өхөөрдөм гээч?*

Гал тогоонд

Би:Пөөх энэ өнгө өнгийн хоолыг ээ? (суух) -_- та хоёр долоо хоногийн хүнсээ хэрэглэчихээ юу?
Кибим:Ээжээ дэмий юманд санаа зовоод байлгүй зүгээр л халбагаа аваа
Би: (амсах) О.О *Хорсол шиг амттай болчихжээ… Ёстой нэг давс сахар хоёроо хэрэггүй ижил өнгөтэй саванд хийчихэж.*
Кибим: (инээх) Ааваа хоёулаа ээжийн өмнө нь идэж байгаагүй амттайг хийчихжээ
Би:Аан… т тийм байнаа. Үнэхээр амттай болж
Ки: (амсах) Паах… Энэ юу вэ?
Кибим:Яасан бэ? (амсах) Уаа (ярвайх) Ааваа та эм хийчихээ юу?
Ки: (хойшоо харах) Ёстой нэг даанч амсахаар даанч давс нь багадаад байсан юмаа (наашаа харах) одоо яах уу?
Би: (инээгээд халбагадах) Гоё л амттай байна ш дээ. Ямар хор хийчихсэн биш. Нөхөр хүүхэд хоёр маань хийсэн болоод ч тэр үү ямар их амттай байна гээч? Та хоёр идэхгүй бол би ганцаараа идлээ шүү

7 хоногийн дараа

Би:Ваа (нүдээ нээх) Солонгосын үнэр цаанаа л өөр байна шүү. Кибимаа энэ бол аав ээж хоёрых  нь төрсөн газар. Чиний жинхэнэ эх орон
Ки:5 жил ч хурдан өнгөрчдээ… За явцгаая. Аав ээж хоёр гэрт хүлээж байгаа
Би:…… Болох болов уу?
Ки:Болохгүй байсан ч эвийг нь олоход л болно ш дээ. За (хөтлөх) Явцгаая

Машинд суугаад бид Кийн аав ээжийн гэр лүү явцгаалаа. Сандарч байна. Өнгөрсөн амьдрал нүдэнд харагдаад “ХЭН НЭГЭНТЭЙ” цуг өнгөрүүлсэн мөч бүхэн дахин сэргэн толгой задраах шахам өвтгөлөө. Хүчээр устгасан дурсамж дахиж сэргэхдээ ийм хэцүү байх гэж……

Ки:Ааваа ээжээ би ирлээ
Би, Кибим:Сайн байна уу? (мэндлэх)
Ээж, Аав: О.О гүэ энэ эмэгиэй бас энэ хүүхэд…
Аав:Кибум юу болоод байгаа юм?!
Ки:Хэлээгүйд уучлаарай. Энэ бол миний гэр бүл. Эхнэр хүүхэд хоёроо та хоёртой танилцуулах гэсэн юм.
Ээж:Эхнэр нь яахав гэхэд энэ хүүхэд хаанаас яаж байгаад гараад ирчихвээ?
Ки:Хаанаас яаж гэнэ шүү манай эхнэрийн гэдэснээс эр эмийн хийдгийг хийгээд л гарч ирэхгүй юу! Бид гурвыг хүлээж авах юм уу үгүй юм уу?
Аав:Золиг чинь ийм том хэрэг тарьчихаад яаж хэлэхгүй!!!!… Кибум энэ охиныг чиний хүүхэд гэдгийг яаж мэдэх юм? Үнэхээр чиний хүүхэд юм бол яаж ч бодсон энэ олон жил нэг ч хэл сураггүй биднээс тусламж авахгүй амьдарсан гэж байхгүй. Охин минь миний хэлж байгах үгэнд гомдох хэрэггүй шүү.
Би:Үгүй дээ.
Ки:Ааваа! Кибимийн хажууд яаж ингэж ярьж чадаж байнаа!
Аав:Юу ч хэлэхгүй ийм том асуудал тарьчихаад байхад чинь би энэнээс илүү яаж тайван хандах юм?! Генийн шинжилгээ хийлгэчихээд буцаад ир. Тэр цагт би инээгээд угтах болохоор тэгж ойлго.
Ки:Ёстой нэг! (үсээ хойш нь илэх) Ээжээ та ч бас тэгж бодоод байгаа юм уу?
Ээж:Уучлаарай охин минь. (Кибимийн хацрыг илэх) Гэхдээ манай Кибумын багын төрх бүр яг шүү! Зүгээр л аавынхаа сэтгэлд нийцүүлэх гээд л шинжилгээ хийлгэчихээч дээ. Ямар Кибумын хүүхэд биш юм биш! Зүгээр биздээ?
Би:…… *Генийн шинжилгээ хийлгэх болвол бүгд илчлэгдэнэ ш дээ… Ядаж байхад Унью Солонгост байхгүй ш дээ*
?:Ааваа ээжээ бид ирлээ
Ээж:Өө Жина И хүргэн. Дүүгээ ирсэнийг мэдээд ирж байгаа юм уу?
Жина:Тийм ээ. Золиг чинь эгчтэйгээ яаж нэг ч удаа холбоо барилгүй ганц захиа явуулсан болол өнгөрөөж чаддаг байнаа
Би:… (эргэж хараад мэндлэх) Сайн байна уу
Жина: О.О Чи… Яаж… Ки Кибум юу болоод байгаа юм бэ? Энэ хүн яаж
Унью:Бэр дүү ч бас ирсэн юм уу? (Инээх)
Жина:Унью чи мэдэж байсан юм уу?
Ээж:Та нар бие биенийгээ таньдаг хэрэг үү?

Админ:Хаха баахан л асуултаар төгсөх шив дээ. Удахгүй “History of a Dandy boy” буюу Жиди Топтой фик орж эхэлнээ гэж. Ингэхэд хэнтэй нийлмээр байна?

7 thoughts on “Bad GIRL 2-13”

Сэтгэгдэл бичих